Ам.долларын ханш сараар бус өдрөөр нэмэгдэж байна гэхэд хилсдэхгүй болов уу. Учир нь сүүлийн нэг сарын хугацаанд ам.долларын ханш өссөөр өчигдрийн байдлаар 1 ам.доллар 2225 төгрөгтэй тэнцэж байсан. Тэгвэл өнөөдөр дахин нэмэгдсэн байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар 1 ам.доллар 2240 төгрөгтэй тэнцээд байна. Үүнтэй холбоотойгоор зарим банкууд ам.долларын арилжааг зогсоосон гэх мэдээлэл олон нийтийн дунд тархаад байна Мөн хоёр долоо хоногийн өмнө 309 төгрөгтэй тэнцэж байсан БНХАУ-ын юань өнөөдөр 341 төгрөгтэй тэнцэж нийт 32 төгрөгөөр мөн адил өсчээ.
1 ам.доллар 2240 төгрөгтэй тэнцлээ
2016-08-16 16:04:00