8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр ОУ-ын валютын сангийн ажлын хэсэг манайд ирнэ

2016-08-16 10:55:00

Өнгөрсөн долоо хоногт үе үеийн Ерөнхий сайд болон Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзсан. Энэ үеэр эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд олон улсын валютын санд хандаж, тэдний тусламжийг авах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн тухай эх сурвалжууд мэдээлээд байгаа. Тэгвэл өнөөдөр Олон улсын валютын сангийн ажлын хэсэг Монголд ирэх юм байна. Олон улсын валютын сан жил бүр улс орнуудын эдийн засаг үнэлэлт дүгнэлт өгдөг. Тэгэхээр энэхүү ажлын хэсэг эдийн засагт ямар үнэлэлт дүгнэлт өгөхөөс шалтгаалж, манай улсад тусламжийн гараа сунгах эсэхээ шийдэх аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment