8o
Улаанбаатар хот
mobile menu

Арслан: Өнөөдөр танд далавчаа дэлгэх алтан боломж заяажээ

2016-08-16 09:02:25

Хонь 
Гэртээ засвар хийх төлөвлөгөө жаахан хойшлох төлөвтэй. Улстөрийг сонирхож, сум хотын зөвлөлд сонгогдохыг оролдоно. Амралтанд явах саналыг тань өнөөдөр бүгд дэмжинэ. Иймээс аяллын төлөвлөгөө зохиож эхлээрэй. Харин хүүхдүүдийн сонирхлыг харгалзах хэрэг гарах байх. Зөвхөн хоёулаа явсан ч сайхан амарч чадна. 

Үхэр 
Өдөр бүрийн хийх ёстой зүйлдээ анхаарал хандуул. Мөнгөө ирээдүй хойчдоо зориулан хадгал. Найз нөхөд чинь танаас мөнгөн тусламж гуйвал урт хугацаагаар зээлүүл. Ганц бие Үхрийнхэнд янаг амрагын явдал боломжтой санагдана. Одоо л танд маш их боломж гарч ирнэ. Хэрвээ таны төлөвлөгөө гэр бүлийн гишүүдийн тань хүссэн зүйл биш бол бага зэрэг эсэргүүцэлтэй тулж мэдэх юм. Хуучин хамтрагч тань гэр бүлийн тань талаар үг цухуйлгавал тоох хэрэггүй. Та мөнгө зээлдүүлж эхэлсэн бол цаашдаа энэ байдлаа болих аргагүй болно. 

Ихэр 
Урт хугацааны төлөвлөгөө гаргахдаа зөн билэгтээ найд. Өнгөрсөн үеэ эргэн дурс. Энэ нь танд зөв зам зааж өгөх болно. Ихрийн ордны зохиолч нар гайхалтай санаа олж зохиолоо дуусгаж чадна. Зөвхөн зохиолоо дуусгахад анхаарлаа төвлөрүүл. Таны өдөр тутмын амьдрал, харилцаа холбоо өөрчлөгдөх бөгөөд та үүнд сэтгэл хангалуун байх болно. Хүмүүс танаас тусламж хүсэн утасдах болно. Сайтар хянаж нягтлахгүйгээр ямар нэг гэрээнд гарын үсэг зурах хэрэггүй.   

Мэлхий 
Төрөлхийн нөөц хүчин чадал чинь энэ өдөр таныг аврах болно. Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг нэмэгдэж, ажлын ачаалалтай чинь харшилдаж болох юм. Тоггворгүй зан чинь таныг бодлогогүй үйл хөдлөл эсвэл элдэв буруу зуршил руу хөтлөхөөс болгоомжил. Хүчтэй хүсэл, огцом зан чинь хяналтаас амархан гарч магад. Зээлийн картаа гэртээ орхиж, зөвхөн чухал хэрэгцээтэй зүйлээ л худалдан ав.   

Арслан
Өнөөдөр танд далавчаа дэлгэх алтан боломж заяажээ. Таны утас байнга хангинан дуугарч, хаана ч явсан таньдаг хүмүүстэйгээ тааралдана. Та ажил үүргээ биелүүлэхийн тулд хүмүүсээс зайгаа барьж эхлэх хэрэгтэй болж мэднэ. Арилжаа эрхэлдэг бол хамт ажилладаг хүн чинь өнөөдөр аминд орох болно. Та интернэтээр захиалга өгч амралтанд явах тасалбар захиалсан нь ононо.   

Охин 
Бүх зүйлд аль болох тайван хандахыг хичээ. Сайн амарч, эрч хүчээ сэлбэж ав. Та ганц бие ч бай, хайрттайгаа учирсан ч бай сэтгэл хөдлөл маш өндөр байх болно. Тиймээс өнөөдөр хайртай хүнтэйгээ гэхээс илүү аль болох найз нөхөдтэйгөө цагийг хамт өнгөрүүл. Зан ааш болоод гадаад төрхөөрөө танд огт таалагддаггүй хүн таны араас гүйх болно. Тоох хэрэгтүй. Хамтын хөрөнгө эд хөрөнгөө шинэчил. 

Жинлүүр 
Саад бэрхшээл мартагдаж, амьдрал хэвийн байдалдаа орж, ирээдүйг зөгнөх цаг болжээ. Алдаанаасаа суралц, биеэ зөв авч яв, хүнтэй зөв харилц үгүй бол хоёр дахь удаагаа алдах болно. Жинлүүрүүд амьдралын гол утга учир, байр сууриа олж ирээдүйдээ шийдвэр гаргахад бэлэн бай. Сэтгэл хангалуун байгаад зогсохгүй жинлүүрүүдэд сайхан санаа төрнө. Арван жилийн уулзалтандаа очвол цаг хугацааг хөгжилтэй өнгөрөөх нь. 

Хилэнц 
Хувирамтгай, тогтворгүй нөлөө зонхилж, өмнөх төслийг цуцлах байх. Хилэнцийн онгироо, бардам зан хөдөлж, олон ааш гаргаж мэднэ. Хамтарсан санхүүдээ их цаг зав зарцуулдгаа та анзаарна. Энэ талаар сайтар бодож эргэцүүлснээр та эрсдэлээс зугтаад зогсохгүй цаашид хэрхэх төлөвлөгөөгөө гаргана. Үүнд найз нараа татан оруулбал тэдэнд хэт найдах хэрэггүй. 

Нум 
Өнөөдөр эмэгтэй Нумууд бичиг цаасны ажлаа хийхдээ болгоомжтой байхыг сануулж байна. Хажуухан талд чинь хорлон сүйтгэгч байж болзошгүй. Бусадтай харилцахдаа хүлээцтэй, тэвчээртэй байж, хүнлэг байхыг хичээ. Болж буй үйл явдлыг сэтгэлдээ ойр, хөндүүр хүлээн авах хэрэггүй. Үдээс хойш хайрттайгаа агаарт гаран зугаалах нь сэтгэл санааг өөдрөг болгоно. 

Матар 
Дотно харилцаа зөрчилдөөний шалтгаан болж өнөөдрийг өөр өдөр болгоно. Хайр дурлал, гоо сайхны сугар гараг ихэнхдээ эв нэгдэл аз жаргалын холбоог дэмждэг ч харин өнөөдөр матрынхны диваажингийн амьдралд бага зэргийн бэрхшээл учруулах нь. Дурлалт хосууд үүний нөлөөнд автан дарамтыг мэдрэх боловч маргалдахад хүргэхгүй. Санаандгүй явдлуудад бэлэн бай. Танд тулгараад байгаа бэрхшээлүүдийг даван гарах нөхцөл байдал бий болно.   

Бумба
Өглөөг хуучнаараа эхэл. Хамгийн сайн найз, хамтрагчийгаа уриалж, дасгал хөдөлгөөний дэглэмд нэгдэн хамт алхахыг хүсээрэй. Өглөө бүр 30 минут ингэж алхах нь жингээ хасах зөв арга юм. Мөн эрүүл чийрэг байхын тулд бүжгийн сургалтанд хамрагдах тухай одооноос бодоод үз. Сэтгэлтэй хүн тань нийгэм, эдийн засгийн салбарт хүчээ сорихыг хүсэх байх. 

Загас
Их хэмжээний энерги болох Cap таны орд, хувийн зан байдлыг тань илтгэдэг нэгдүгээр гэр рүү хөдлөх болно. Амьдралын санаа зовоосон хэцүү бүхэнтэй нүүр тулгарвал амархан байна. Учир нь таны өөртөө итгэх итгэл эргэн ирсэн байна. Бусадтай маргахгүй байхыг танд сануулж байна. Хайр дурлалын шинэхэн харилцаа гарч ирснээр амьдралын хэв маяг чинь өөрчлөгдөнө. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment