8o
Улаанбаатар хот
mobile menu

Чөлөөт бөхийн тэмцээн маргааш эхэлнэ

2016-08-16 08:38:00

Зуны Олимпийн XXXI наадам ид дундаа үргэлжлэн явагдаж байна. Монголын баг тамирчид Риог 43 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа билээ. Одоогийн байдлаар манай улс ад чөлөөт бөх, бокс, таэквондогийн тамирчдын тэмцээн үлдээд байна. Олимпийн чөлөөт бөхийн тэмцээн маргааш буюу наймдугаар сарын 17-ны өдрөөс эхэлнэ. Риогийн дэвжээнд манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн тамирчин оролцоно. Монголын багийн итгэл найдварыг тээн үлдэж буй чөлөөт бөхийнхний тэмцээний хуваарийг танилцуулж байна.

Наймдугаар сарын 17-нд /Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 22.00 цагаас эхэлж, медалийн төлөөх барилдаан шөнийн 03.00 цагаас болно./

  • 58 кг - П.Орхон
  • 69 кг - О.Насанбурмаа

Наймдугаар сарын 18-нд

  • 53 кг - Э.Сумъяа
  • 63 кг - С.Батцэцэг

Наймдугаар сарын 19-нд

  • 57 кг - Э.Бэхбаяр
  • 74 кг - П.Өнөрбат

Наймдугаар сарын 20-нд

  • 86 кг - О.Үйтүмэн
  • 125 кг – Ж.Чулуунбат

Наймдугаар сарын 21-нд

  • 65 кг - Г.Мандахнаран
  • 97 кг – Д.Хүдэрбулга
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment