8o
Улаанбаатар хот
mobile menu

Төлбөрөө нэмсэн их, дээд сургуулиудад хариуцлага тооцно

2016-08-17 17:42:00

Хичээлийн шинж жил эхлэхэд 20 гаруйхан хоног үлдээд байна. Энэ үед их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй байх асуудлаар салбарын сайд нь сургуулиудын удирдлагуудтай албан уулзалт зохион байгуулж, нэмэхгүй байх тохиролцоонд хүрсчээ.  Их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэх эсэх асуудалд ШӨХТГ-аас ч мөн хяналт тавин ажиллах гэнэ. Уг нь их, дээд сургууль сургалтын төлбөрөө нэмэх бол тухайн хичээлийн жил дуусахаас өмнө мэдээлэх ёстой. Гэвч өнгөрсөн хавар их, дээд сургуулиуд ирэх жилийн сургалтын төлбөрийнхөө талаарх мэдээллийг ШӨХТГ-т өгөөгүй ажээ. Тиймээс 2016-2017 онд сургалтын төлбөр нэмэх үндэслэлгүй гэдгийг ШӨХТГ-аас мэдээллээ. Хэрвээ урьдчилж мэдээлээгүй хэрнээ ирэх намар сургалтын төлбөрөө нэмсэн тохиолдолд үндэслэлгүйгээр төлбөр нэмсэн шалтгаанаар хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгээ тус байгууллага анхааруулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
boli
Nemwel nemechde surch chdkuin bolino biz zah zeeliin huuliar une cholool
2016/08/17 202.9.41.138
zochin
ih surguuli ch mon adil, manai huu bol jil bolgon nemegdsen tolbor tolsoor baigaad l duusah gej bna. Ug ni kurs ahih tusam tolbor ni arai bagasdag zarchm baidagdaa,
2016/08/15 202.179.27.2
Зочин
Харин тийм ээ ганц нэг хичээлээр чагтаглан төгөсгөхгүй оюутнуудад дарам их учруулж байна тус сургуулийн оюутнуудаас яриа аваач мөн судалгаа.Цаана нь ядуу нэгэн өрхийн амьдрал байгаа гэдгийг санаач
2016/08/15 202.179.31.36
Zochin
ТИС төлбөрөө 30-40 хувь нэмсэн гэж интернетээр дүүрэн байна үүнийг шалгаж өгөөч.Мөн ТИС-ийн багш нар оюутэуудыг ямар ч шалтгаангүйгээр дүнгийг нь бууруулан гаргаж их хэмжээний мөнгө авах юм
2016/08/15 202.179.31.36