8o
Улаанбаатар хот
mobile menu

“DOZ”-ийн Дооёо шинэ дүрээрээ үзэгч таньтай уулзана

2016-08-15 10:15:00

“PLUS MOTION PICTURE”-ын 2 дахь  дэлгэцийн бүтээл  “НЭГ ӨДРИЙН ДАЙСАН”  уран сайхны кино  энэ сарын 26 нд бүх кино театруудаар нээлтээ хийх гэж байна. Тус киноны гол дүрд жүжигчин Ш.Доржсүрэн буюу Дооёо тогложээ. Жүжигчин Ш.Доржсүрэнгийн хувьд мэргэжил нэгтэнүүдээсээ болон үзэгчдээс өндөр үнэлгээ авсан нэгэн бөгөөд найруулагч Найдандоржийн гарын шавь . Дооёо оюунтан цагаасаа л МҮОНТВ хамгийн анхны  энтертайнмэнт нэвтрүүлэг гэж хэлж болох ” Би Чадна “ нэвтрүүлэгийг хөтлөж чадварлаг хөтлөгч гэдгээрээ анх танил болж байсан түүхтэй. Харин түүний дараа Улсын  Драмын эрдэмийн  театрт орж  Б.Лхагвасүрэнгийн зохиол  “Тамгагүй Төр” “Ромео Жулльет” жүжигт тоглож өөрийгөө чавдарлаг жүжигчин болох ирээдүйн замаа нээсэн гэдэг. Түүний дараа Х Түц хамтлагт орж Сэргээш 1 .2 гэх мэт олон тайзны бүтээлд тоглож олон 2004 онд Азтай бадарчин наадмаар “Нутгийн ганц Гацаа” номероор шилдэг эрэгтэй жүжигчин цолын хүртсэн билээ. Ийнхүү 2005 оноос бие даан ДОЗ энтертайнмэнтийг байгуулж олон кино найруулсан тэрээр “  Хөх Толбот Хүмүүс” киногоороо шилдэг найруулагч  шагналыг 2012 онд 2016 “Элэг Нэгтэн” киногоороо Энэтхэгээс Global awards шагналыг хүртэж  сайн найруулагч гэдгээ батлан харуулж чадсан.

Тэрээр  үнэндээ  Аглуу Дооёо ,Дооёо Аяа, Дооёо Зулаа  гээд хоршоо нэртэй болтлоо  хөдөлмөрлөж хүндлэгдэж ирсэн жүжигчин маань  тун удахгүй шинэ  киногоороо үзэгч таньтай уулзах нээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment