Олон улсын улсын монголч эрдэмтний XI их хурал “Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдвээр энэ сарын 15-наас 18-ны өдрүүдэд дэлхийн монгол судлалын төв Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэ хурал нь таван жил тутам болдог дэлхийн монгол судлаачдыг нэгтгэсэн хамгийн том арга хэмжээ бөгөөд уг хуралд 29 орны 400 гаруй эрдэмтэд оролцож “Монгол хэл бичиг судлал”, “Монголын түүх судлал”, “Монголын соёл, утга зохиол судлал”, “Монголын нийгэм, эдийн засгийн судлал”, “Монголын гадаад харилцаа судлал” гэсэн таван салбараар илтгэл хэлэлцүүлнэ.
Олон улсын улсын монголч эрдэмтний хуралд 400 гаруй эрдэмтэн оролцоно
2016-08-13 13:05:00