8o
Улаанбаатар хот
mobile menu

Дуучин Ч.Цэлмүүн аавтайгаа хамтарч уран бүтээл туурвижээ

2016-08-14 12:48:00

Дуучин Ч.Цэлмүүн шинэ цомгоо удахгүй гаргахаар болжээ. Тэрбээр "Шинэ уран бүтээл, цомгийн ажил гээд энэ зун нилээд ажилтай байлаа. Миний бие даасан хоёр дахь цомог гарахаар бэлэн болсон байгаа, энэ сарын сүүлээр хэвлэлтэнд орохоор болсон. Хоёр дахь цомогт маань долоогоос найман дуу багтах юм. “DEFINED” гэсэн нэртэй цомог бий. Цомогт маань багтаж буй уран бүтээлүүдээ эхнээс нь үзэгчиддээ хүргэж байгаа. Саяхан "Бидний хайр" хэмээх дуугаа цацлаа. Үзэгчид маань шинэ дуунд минь ам сайтай байгаад баяртай байна. Миний хамгийн анхны цомог маань “Exodus” буюу “Гэрлийн улирал” гэсэн нэртэй байсан. Этгээд нэртэй уг цомгийн нэр нь амьдралын хар бараанаас гэрэл гэгээ рүү гарах гэсэн утгатай өгч байсан юм. Энэхүү цомогт маань нийт 15 дуу орсон. Цомог дахь дуунуудын ихэнхийг нь аав маань зохиож байлаа" гэжээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment