НӨАТ-ын ээлжит сугалааны тохирол энэ сарын 21-нд болно. Энэ удаагийн сугалаанд өнгөрсөн сарын 01-31-ны хооронд хийсэн худалдан авалтын баримт хамрагдах аж. Энэ удаагийн тохирлын сан 675 сая 900 мянган төгрөг юм. Өнгөрсөн сард сугалааны супер азтан тодроогүй тул энэ удаад 150 сая болж өссөн байна. Тохирлыг МҮОНТ шууд дамжуулан хүргэх юм. Улсын хэмжээнд 37 мянга 98 баримт хэвлэх цэг ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн сард 4 сая 813 мянга 189 баримт хэвлэжээ.
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 21-нд болно
2016-08-14 12:25:00