8o
Улаанбаатар хот
mobile menu

Ихэр: Шинэ хайр дурлалын харилцаа амжилттай байх болно

2016-08-13 11:45:00

Хонь 
Өнөөдөр энгийн шулуун, шударга байхад анхаар. Байгаа юмандаа баярлаж, талархаж сур. Бусдын сануулга таныг идэвхтэй болгож магадгүй. Гэхдээ бусдын сэтгэлд нийцүүлэхийг оролдох дэмий. Амлалт өгөхөөс зайлсхий. Зоригтой байж, ажлаа өөрчлөх талаар бодож үзэхэд илүүдэхгүй. Яагаад өөрт тохирохгүй ажлаа заавал хийх ёстой гэж? Айдсаа даван туул. Тохирох ажил олдох л болно. 

Үхэр 
Таны амжилтын гол түлхүүр бол сүлжээний бизнес эсвэл найзын хүрээгээ тэлэх. Хайраа илчлэхдээ ямар нэг бүтээлч зүйл хий. Гэр орныхоо халуун дулаан уур амьсгалыг бүү сарниул. Энэ орой эрч хүчтэй байж уулзалтанд явахад бэлд. Уулзалт цуглаанд өөртөө тохироогүй ааш авир гаргах нь таны амжилтыг нурааж орхино гэдгийг санаарай. Тиймээс хийж буй үйлдэлдээ анхааралтай байж хүлээцтэй бай. Үгүй бол өрсөлдөгч тань ямар ч асуудалгүйгээр таныг бөмбөгөн дээр гаргана. 

Ихэр 
Та өнөөдөр хэт их зүйл хийх гэсний хэрэггүй. Гэхдээ тэглээ гээд та сэтгэлээр унахгүй. Үүний оронд эргэн тойронд байгаа хүмүүстээ анхаарал тавьж тэдэнд тусал. Тэд ч мөн танд туслах болно. Шинэ хайр дурлалын харилцаа амжилттай байх болно. Бүтэхгүй байсан ч гэсэн энэ танд маш сайхан дурсамж үлдээх болно. Хөрөнгө оруулалт хийх, дэлгүүр хэсэхэд тийм ч таатай бус. Худалдан авалт хийхдээ сэтгэл хөдлөлдөө хэт автах хэрэггүй. Хэдийгээр сайхан санал тавьж байгаа ч ямар нэг хууль бус үйл ажиллагаанд оролцох хэрэггүй. 

Мэлхий 
Хөдөлгөөнтэй байж, санаачлага гаргавал дахин гялалзах цаг ирж байна. Таныг жолоодогч cap маш их эрч хүч, урам зориг, санаачлагыг илгээх болно. Хүмүүсийн төлөө, тэдний нөхцөл байдалд санаа зовдог зан бол мэлхийнүүдийн өвөрмөц зан чанар юм. Гэвч зарим үед энэ нь хүмүүст олон ааштай юм шиг ойлгогддог. Таны хувьд сэтгэлийн тэнхээ, өөртөө итгэх байдал чинь дээшилж байгаа үе учраас эрүүл биш эсвэл таны одоогийн амьдралд зохимжгүй болсон зуршлаа хаяхад илүү хялбар байх болно. 

Арслан
Найз нөхөд тань аз хийморь авч ирнэ. Та хэн нэгэнд туслах ч хариу барихгүй байх. Өөрийн хүсэл мөрөөдлөө хүмүүст хэлэх цаг хэдийн ирсэн учир юу хүсч байгаагаа цаасан дээр буулга. Сэтгэл зүйн хувд хүндхэн баидалтай учирч мэдэх юм. Өөрийгөө шүүмжлүүлэхийг хэрхэвч бүү зөвшөөр. Тулах цэгээ босгож байгаа арслангийн ордныхон зүрх сэтгэлийн дуудлагаар яв. Бизнесээ хэдий хэр ашигтай явж байна гэдэгт дүгнэлт гарга. 

Охин 
Хэрвээ та одоо хүртэл өөрийн зорилгоо тодорхойлоогүй байгаа бол амьдралын зорилгоо тодорхойлоход маш тохиромжтой өдөр. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхийн тулд маш их ажиллах хэрэгтэйг сана. Шийдвэрлээгүй үлдсэн олон яриа хэлэлцээ, асуудлуудын учрыг олж, ямар нэг шийдвэр гаргахыг хичээ. Хэрвээ мөнгө төгрөгний асуудлаас болж найз нөхөдтэйгөө таагүй харилцаатай байгаа бол энэ байдал улам хүндэрч, найз нөхөдтэйгөө маргалдаж магадгүй тул анхаар. 

Жинлүүр 
Ажил мэргэжлээ дээшлүүлэхэд тохиромжтой цаг. Та илүү их эрх мэдэл хүсэл зорилготой боллоо. Та ажлынхаа газарт хэрэгтэй хүн нь байх ба энэ боломжийг ашиглан бусдад өөрийгөө таниул. Цаг эрч хүчээ зөв хувиарласнаар ирээдүй тань гэгээлэг байх болно. Мөн энэ үед гутарч яваа хэн нэгэндээ боломж байвал тусал. Гэхдээ таныг ашиглах гэсэн хүмүүсээс хол бай.   

Хилэнц 
Намба заасан, буурь суурьтай өдөр. Та төвөгтэй нөхцөл байдлаас өертөө итгэлтэйгээр амархан гарч чадна. Өнөөдөр хурдан шийдвэр гаргах ба таны сонголт зөв байх болно. Юмны эвийг олж зохицуулах чадвар, нарийн төлөвлөлт болон зөн совингийнхоо ачаар ажил хэргийг амжилттай дуусгах бололтой. Багаар хамтарч ажиллах, хүмүүнлэгийн үйл хэрэгт туслах замаар мэдлэгээ өргөжүүлж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олж авна.   

Нум 
Нийтэч, илэн далангүй зан нумуудын төрөлх араншин гэж хэлж болно. Тиймээс өнөөдөр та энэхүү давуу талынхаа тусламжтайгаар ажил хэрэгтээ идэвхитэй түншийг татан оролцуулах эсвэл шинэхэн холбоотнуудыг эрж хайх болно. Уулзалт зохион байгуулах, гэрээ хэлэлцээр хийх, холын аянд гарах, харилцаа холбоо тогтоох зэрэгт тааламжтай. Гэхдээ эдгээр нь танаас маш их хүч хөдөлмөр шаардах бололтой.   

Матар 
Цаг завгүй өдөрт бэлэн бай. Та маш чухал бичиг цаасны ажилд автана. Ярвигтай төлөвлөгөөнүүд, бизнесийн албан уулзалтуудад оролцох нь таны стрессийг нэмэгдүүлнэ. Энэ бүхэн дууссаны дараа шүүхийн маргаан таныхаар болно. Өөрт тань гүн сэтгэгдэл төрүүлэх харилцаа, өөрийн амьдрал, ажил мэргэжлийн одоогийн сонголтуудыг үнэлж дүгнэх хэрэгтэй. Харилцааны асуудал, шийдвэр гаргалтын бэрхшээлтэй тулгараад байгаа бол хариултаа олно. 

Бумба 
Хайрын билэгдэл Сугар гараг сартай хамт байх үед өдөр тутмын ажлаа өөрчил. Хамт ажилладаг хүмүүстэй оройн хоол идэж, албан тушаал ахихад туслах мэдээлэл авна. Найз нөхөд эсвэл хамаатнууд шинэ санаа гаргаж, бизнес хийх бололтой. Сахилга бат, дэг журамтай байхыг хичээ, өөрийнхөө төлөө ажиллах таатай цаг үе иржээ. Лангуу түрээслэх, кафе ажиллуулах гайхалтай боломж олдоно.   

Загас
Загасныхан өнөөдөр болох санаа зовоосон, хэцүү асуудлуудад өөрийгөө буруутгах болно. Хэдий тийм боловч, өглөө юу ч болсон үд дунд гэхэд бүх юм шийдэгдэж та баяр хөөртэй болох болно. Харанхуй болохоос өмнө танд бага зэрэг хөгжилдөөн хэрэгтэй. Өнөө орой магадгүй Ангарагийн буцалт зогсож, Охины орд өөд урагшилж эхлэх байх. Ингэснээр таны нөхөрлөл, түншлэлд саад болох ч удахгүй энэ харилцаа болон нийгмийн харилцаатай холбоотой асуудлууд тань шийдэгдэнэ гэдэгт итгэж болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment