Олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний -100кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр эхний учраа Кубын бөх Хосе Арментерост юүко үнэлгээгээр ялагдсан. Бөх сонирхогчид монголчууд Японы шүүгч Осако Акинобү буруу шүүсэн гэж эсэргүүцлээ илэрхийлсэн сэтгэгдэл цахим ертөнцөд нэлээд шуугисан билээ. Мөн энэ талаар Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж хүртэл хатуухан шүүмжилж үзэл бодол, байр сууриа илэрхийлээд амжсан юм. Тэгвэл энэ талаар Олимпийн хошой медальт Н.Түвшинбаяр аварга ийнхүү сэтгэлээ илэрхийлсэн байна. Тэрбээр "Шүүлтийн талаар Японы шүүгчийг буруутгах хэрэггүй. Цахим сүлжээгээр харж байхад манайхан их эсэргүүцлээ илэрхийлж байна. Дэвжээнд гарсан Япон шүүгч барилдааны талаар ганцаараа шийдвэр гаргахгүй. Цаана нь тэмцээний ерөнхий шүүгч байгаа шүү дээ” хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.
Н.Түвшинбаяр: Японы шүүгчийг буруутгах хэрэггүй
2016-08-13 11:03:00