Монголын баг тамирчдаас тэмцээний найм дахь өдөр боксын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Х.Энх-Амар эхний тулаанаа Мексикийн Элисео Элиаст Эмигдио Абаркатай хийнэ. Х.Энх-Амарын өрсөлдөгч Мексикийн боксчин энэ жил 25 настай бөгөөд 2011 оны дэлхийн аваргад 9-р байр, 2013 онд 18-р байранд орж байжээ. Энэхүү тоглолт маргааш өглөөний 05.15 цагт болно. Боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдөж байгаа Д.Отгондалай хүрэл медалийн төлөөх тоглолтод ялалт байгуулж, мөнгөн медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо.