Энэ хичээлийн жилд I-V ангийн 35, VI-IX ангийн 43, нийт 78 нэр төрлийн 1.4 сая сурах бичгийг хэвлэн нийлүүлэхээр болжээ. Одоогоор I-VII ангийн сурах бичгийг сургуулиудад 100 хувь тараагаад байгаа аж. Ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурах бичгийг төрөөс 100 хувь даадаг. Харин VI-IX ангийнхны 60 хувь нь үүнд бүрэн хамрагдаж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй болон гурав түүнээс олон хүүхэд нь суралцдаг өрхийн нэг нь л дээрх хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юм байна.
78 нэр төрлийн сурах бичиг хэвлүүлнэ
2016-08-20 14:40:00