8o
Улаанбаатар хот
mobile menu

Вангагийн 2016 оны зөгнөл биелэх үү

2016-08-12 12:06:48

Хараагүй зөнч гэдгээрээ алдаршсан Вангагийн гайхамшигт чадварын талаар сонсоогүй, дуулаагүй хүн ховор. Тэрбээр хүмүүсийн тухай, өнгөрсөн болон ирээдүйн талаар бүгдийг мэддэг байсан гэхэд болно, харин түүний зөгнөсөн 2016 оны зөгнөл биелэлээ олох уу. Тэрбээр 2016 оны ийнхүү зөгнөсөн байна. 

  • Дэлхийн 3-р дайн эхэлнэ

"Ойрхи Дорнодын аль нэг улс цөмийн зэвсэг хэрэглэж дэлхийн 3- р дайныг эхлүүлнэ. 2018 он хүртэл үргэлжилнэ. Иран, Афганистан, Турк улсуудын аль нэг нь магадлал өндөртэй. Цөмийн зэвсэг хэрэглэхээр шийдвэр гаргасан улс орнуудтай зөвшилцөх замаар шийдвэрлэх боломжтой. Хэрвээ зөвшилцөлд хүрэхгүйгээр дайн эхлэх юм бол Хятад , ОХУ Цөмийн зэвсгийн эсрэг зогсоно" гэжээ.

  • АНУ- д аюул учирна 

2016 онд Америк улсад аюул тулгарч магадгүй. АНУ- д өш санадаг улс орнууд хүчирхэг зэвсэг бүтээх болно хэмээн зөгнөжээ. Харин Украйны талаар зөгнөхдөө "Украйн ОХУ-ын эсрэг хийж буй хувьсгал иргэний дайн зогсох болно. Тус улсын шинэ засгийн газар ОХУ-тай нэгдэх болно" гэсэн байна.

  • Европын холбоо задрана

"2016 онд Европын холбоо задрах болно. Магадгүй Европын эв нэгдэл задарч унах болно" гэжээ.

  • АНУ- ын хүч сулрах болно

"Европийн холбоо задран унасны дараа АНУ олон нийтийн эсэргүүцэлтэй нүүр тулах болно. Дашрамд АНУ- ын нэг хотыг устгах хэмжээний далайн хар салхи болно. Маш аймшигтай хямрал нүүрлэнэ" гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment