8o
Улаанбаатар хот
mobile menu

Мэлхий: Зорилго чинь итгэл найдвар өгөх болно

2016-08-12 10:05:12

Хонь 
Хувийн сахилга батыг чанд сахь. Одоо хийж байгаа бүх ажилдаа маш сайн, няхуур ханд. Гэр бүлийн асуудлаа шуугиан дэгдээлгүй шийдвэрлэ. Идэвх санаачлагатай Хониныхон хэрэгцээгүй болсон эд зүйлс, зарим хөрөнгөө онлайнаар худалдахаар шийдэж магадгүй. Гэр бүлийн уулзалт зохион байгуулж, хүн болгонд үг хэлэх боломж олго.   

Үхэр  
Үхрийн ордныхон зочломтгой найрсаг зантай. Найз нөхдөө урихдаа онцгой хоол хийж дайлах нь гэр бүлийн гишүүддээ бахдал төрүүлнэ. Зарим үед гэрийн ажлаас түр ч болов хөндийрч цэвэр агаар амьсгалахыг илүүд үздэг. Та ийм байдалд байгаа бол санаа сэтгэлээ цэгцлээд хотоос гарч дурсгалт газруудаар аялаарай. Үнэтэй биш ч хэрэгтэй бараа хайж олох чадвар аяллыг тань төгс болгож чадна. 

Ихэр 
Танд маш сайн нөлөө үзүүлэх болно. Мөрийтэй тоглоом таны сонирхлыг маш их татах бөгөөд хэзээ зогсохоо сайтар мэдэх хэрэгтэй. Өвөрмөц содон зүйл хийх гэсэн хүсэл тань гайхалтай аялал хийхэд нөлөөлж, сонирхолтой хүмүүстэй танилцуулах болно. Хэн нэгэнд бэлэг авахдаа хэт том бэлэг авч хамаг мөнгөө үр гэсэн үг биш юм. Тэдэнд хэрэгтэй, худалдаж авч чадах зүйлээ бэлэглэ. 

Мэлхий
Өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Зорилго чинь итгэл найдвар өгөх болно. Хэрэв та амьдралынхаа эд материалын хэрэгцээ ба сэтгэл санааны байдлын хоорондох тэнцвэрийг олж чадах юм бол сэтгэл ханамж чинь нэмэгдэнэ. Шашны үйл ажиллагаа, мөргөл залбиралд оролцвол сайн. Ялангуяа гэр бүлийн гишүүд чинь тантай хамт оролцвол сэтгэлд чинь таатай байх болно. Олонхи мэлхийнүүд болж байгаа үйл явдпыг өөрөө оролцохгүйгээр ажиглах болно. 

Арслан 
Найз нөхөд тань аз хийморь авч ирнэ. Та хэн нэгэнд туслах ч хариу барихгүй байх. Өөрийн хүсэл мөрөөдлөө хүмүүст хэлэх цаг хэдийн ирсэн учир юу хүсч байгаагаа цаасан дээр буулга. Сэтгэл зүйн хувд хүндхэн баидалтай учирч мэдэх юм. Өөрийгөө шүүмжлүүлэхийг хэрхэвч бүү зөвшөөр. Тулах цэгээ босгож байгаа арслангийн ордныхон зүрх сэтгэлийн дуудлагаар яв. Бизнесээ хэдий хэр ашигтай явж байна гэдэгт дүгнэлт гарга. 

Охин 
Таны нэр хүнд өсч, ажил төрөлд таатай нөлөө үзүүлэх болно. Нэр хүнд өсөхийн хажуугаар ажлын үр дүн гарч, шагнал урамшуулал хүртэх болно. Хүмүүнлэгийн болон сайн дурын байгууллагад ажилладаг охиныхон удирдах албан тушаалд томилогдоно. Найз нөхөдтэйгөө хамт цагийг хөгжилтэй өнгөрүүл. Үйлчлүүлэгч, дарга болон бизнесийн хамтрагчтайгаа харилцах харилцаа амжилттай байх бөгөөд энэ нь таныг тушаал дэвшихэд нөлөөлнө. 

Жинлүүр
Таны сонирхол дотоод мэдрэмж ажил хэргээ урагшлуулахад тань нөлөөлөх бололтой. Энэ үед таны ирээдүй эерэгээр өөрчлөгдөнө. Шинийг санаачилж, шинэ сонирхолтой болсноор хуучин зуршлаас салж амьдралд тань эерэг өөрлөлт гарна. Асуудал үйл явдал тухайн үедээ л ойлгоход хялбар байдаг. Амьдрал үргэлж нэгэн хэвийн байхгүйг сана. Бизнес ажил төрлийн төлөвлөгөө гаргаж ажил төрлөө эхлэх цаг. Ажил ихтэй утаснаас уяатай өнгөрөх ч гэр бүлдээ цаг гаргаарай.   

Хилэнц
Өнөөдрийг гэртээ хайртай хүнтэйгээ хамт өнгөрөөсөн ч болно. Cap болон Санчир гараг хоорондоо таагүй холбогдсон тул цаг хугацаа их шаардсан ажилд өдрийг барах бололтой. Биеийн эрч хүч үнэхээр сулрах шинжтэй. Адал явдал хөөх эсвэл өөр сонирхолтой зүйл оролдсон ч өөрийгөө зугаацуулж чадахгүй. Жинлүүрийн ордод байгаа Cap гэр бүлийн тань харилцааг сайхан болгож, хүмүүсийн сэтгэл зүрхийг эмчлэх болно. 

Нум  
Эхэлсэн ажлаа дуусгах, ирээдүйгээ төлөвлөхөд тааламжтай өдөр. Танд санхүүгийн шинэ эх үүсвэр олох шинэ санаа төрж болзошгүй байна. Цэвэр агаар, байгальд дотны хүмүүсийнхээ хамтаар урт хугацааны аялалд гарах эсвэл амрахад стресс, ядаргаа тайлагдана. Романтик харилцаа холбоо болон сонирхлынхоо талаар бодож үзэхийг од эрхэс танд зөвлөж байна.   

Матар
Санхүүгийн чухал шийдвэрүүд гаргахад тийм ч тохиромжтой цаг үе биш. Сүйхээтэй матрынханд зөвлөхөд мэдэхгүй зүйлд эрсдэлдтэй алхам хийж, зовж байж цуглуулсан мөнгөө үрэхээсээ өмнө нухацтай сайн бод. Бэлгэнд авсан гэрийн эд хогшил хүлээн авагчийн санаанд үнэхээр тохирно. Та үүргээ гүйцэтгэсэн бол үнэ өртөг нь боломжийн байна. Өөртөө гоо сайхны эмчилгээ болон массаж хийлгэх хэрэггүй. Өвчин эмгэг уламжлалт эмчилгээгээр сайжрахгүй байвал орчин үеийн эмчилгээ тус болно. 

Бумба 
Ирэх хэд хоногт эрч хүчийн билэгдэл Ангараг гараг хязгаарлагдмал байдлын бэлгэ тэмдэг Санчир гарагтай нэгдэх болно. Амжилтанд хүрэхийг хүсч байгаа бол ажилдаа хариуцлагатай бай. Апивааг аргацаах эсвэл өөртөө хэт сэтгэл хангалуун байх нь зорьсон ажлаа амжилтгүй болгох шалтгаан. Хайртай хүнийхээ тусламж дэмжлэгээр бэрхшээлийг даван туулна. Зөв төлөвлөвөл аяллаар явах санаагаа хэрэгжүүлэх байх. 

Загас 
Өнөөдөр уйтгартай, гунигтай уур амьсгал зонхилох болно. Та өөртөө болон бусдад хатуу хандах хэрэг гарна. Бусад хүмүүсийн мөнгөтэй холбоотой асуудал таныг таагүй байдалд оруулна. Хэрэв та худалдаа наймааны давуу талаас болоод бизнесийн хамтрагчтайгаа эвлэрч чадахгүй байгаа бол энэ тухай илүү их бодох цагийг өөртөө гарга. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment