8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Бямбадорж: Шинэ нэгдсэн эмнэлэгтэй болсноор эрүүл мэндийн салбарын чанар бүхэлдээ сайжирна

2016-08-12 08:25:00

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал, профессор, анагаах ухааны доктор, удирдахуйн ухааны магистр Б.Бямбадоржтой ярилцлаа.

Бидний яриа Төрийн тусгай албан хаагчдын гэх хуучин нэрээр нь хүмүүсийн сайн мэддэг, одоо харин Улсын нэгдүгээр төв эмнэлэг амбулаторийн зориулалтаар ажиллуулж байгаа шинэ эмнэлгийн талаар өрнөлөө.

-Төрийн ордны баруун талд байдаг Төрийн тусгай албан хаагчдын гэх тодотголтой эмнэлэг ашиглалтад оржээ. Өчигдөр бид тус эмнэлгээс сурвалжлага хийж уншигчдадаа хүргэсэн. Сарын өмнө ажиллаж эхэлсэн гэхэд үйлчилгээ, үйл ажиллагаа нь жигдрээд сайхан болж байна билээ. Танай эмнэлгийн салбар, амбулаторийн зориулалтаар ажиллуулж байгаа гэсэн.

Таниас энэ эмнэлэг цаашид үйл ажиллагаагаа хэрхэн, яаж явуулах вэ гэдгийг лавламаар байна?

-Манай эмч мэргэжилтнүүдийн баг нэлээд эрт эмнэлгийнхээ хүчин чадлыг харгалзаад салбар эмнэлэг, амбулатори ажиллуулахаар төсөл санаачилсан байсан. Яагаад гэвэл өнөөдөр манай төв эмнэлэг 1985 онд манай улс хэчнээн  мянган хүн амтай байсан, тэр хүмүүст үйлчлэх хүчин чадлаар ажиллаж байгаа.  Гэтэл өнөөдөр үйлчлүүлэгчийн эрэлт ямар болсон билээ. Энэ мэтчилэн олон хүчин зүйлүүдийн улмаас бид төв эмнэлгийнхээ салбар амбулатори ажиллуулахаар төсөл хийсэн байсан. Багануур дүүргийн эмнэлгийг сонирхоход арай холдсон. Иймэрхүү ажлаа бид салбар яамандаа танилцуулж байдаг. Тэр шугмаараа бидний ажлыг Засгийн газар ойлгож дэмжсэн. Манай эмч нарын "Нэг эмнэлэг хоёр жигүүр" төсөл энэ замаар Төрийн тусгай албан хаагчдын буюу одоо шинэ ашиглалтад оруулж байгаа нэгдсэн эмнэлэгт хэрэгжиж байна. Шинэ эмнэлэг "Улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулатори 2" гэсэн нэртэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Өмнөх Засгийн газар "Танай эмнэлгийн энэ  төслийг дэмжье. Энэ эмнэлгийг танай салбар амбулатори болгоё" гэсэн. Эрх зүй нь ингэж зохицуулагдсан. Зургадугаар сарын 13-нд Засгийн газрын тогтоол гарсан. Уг нь үүнээс өмнө төсөл хэрэгжиж эхэлсэн бол цаг хугацааны хувьд өнөөдөр арай их зүйл амжуулчихсан байх байлаа. Гэхдээ оройтож эхэлсэн ч нэг, хоёрдугаар давхраа ашиглалтад оруулж үйл ажиллагаа нь жигдрээр ирлээ. Иргэд үзлэг оношлогооны үр дүнг шууд мэдэрч байна. Хүмүүст хүрч байгаа.

-Ер нь манай улсад нэгдсэн эмнэлэг хэзээ хамгийн сүүлд ашиглалтад орсон бол?

-Миний санаж байгаагаар 1987 онд Халдвартын эмнэлэг ашиглалтад оруулсан. Үүнээс хойш нэгдсэн том эмнэлэг ашиглалтад ороогүй. Үүнээс өмнө Гуравдугаар эмнэлэг, Гэмтлийн эмнэлэг ашиглалтад орсон.

1990 оноос хойш хувийн эмнэлгүүд ачаанаас их үүрэлцэж байгаа, олон эмнэлэг ашиглалтад орсон. Гэхдээ нэгдсэн том эмнэлэг бус, зөвхөн тухайн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг. Тийм учраас иргэд нэг эмчид үзүүлчихээд нөгөө эмнэлэг рүү явдаг. Энэ нь нэгдсэн эмнэлэг байгуулахаас өөр аргагүйг л төвөггүй ойлгуулж байгаа юм шүү дээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг 90 жилийн түүхтэй. Энэ эмнэлгийн тогтсон дэг сургууль, олон жилийн туршлага байна. Сүүлийн жилүүдэд эрхтэн шилжүүлэн суулгах, судсан доторх мэс ажилбар гээд шинэ шинэ технологи  зөндөө авчирлаа, шинэ инвоци нэвтрүүллээ. Энэ бүхнээ шууд шинэ эмнэлэгт хэрэгжүүлбэл шинэ эмнэлэг маань хурдан төлөвшинө. Ер нь аливаа шинэ байгууллага төлөвштлөө тав зургаан жил болдог. Бид харин жилийн дотор төлөвшүүлнэ гэж зорилт тавьсан.

Сая сарын хугацаанд ажилласан нь туршилт, сорил хийлээ гэсэн үг. Үр дүнд нь болох юм байна гэдэг дүгнэлт гарсан. Төв эмнэлгийн хүчин чадал, технологи, ноу хау-г шилжүүлээд шинэ нэгдсэн эмнэлэг ажиллах юм бол Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ч хэрэгтэй, иргэд эрүүл мэндээ хамгаалахад ч хэрэгтэй.

Одоо манай эмнэлэг олгой, цөсний хагалгаанд даруулаад шинэ юм хийх боломж хомс байдаг. Ямар сайндаа бид эрхтэн шилжүүлэх хагалгааг хагас, бүтэн сайнд  хийж байх вэ. Ажлын өдрүүдээр  хийх гэхээр эмч нар ч, өрөө ч хүрэлцдэггүй. Энэ байдал шинэ салбар эмнэлэгтэй болсноор арилна.

-Танай эмнэлгийн хүн хүчний нөөц хоёр  эмнэлгийг авч явахад хүндрэл үүсэхгүй юу?

-Зарим хүмүүс хүчээ тарамдаж байна гэж ойлгож байж магадгүй. Тийм биш Манай  төв эмнэлэг яг хуучнаараа, хүч тарамдсан зүйл байхгүй ажиллаж байгаа. Шинэ эмнэлгийг таниулах, төвлөрлийг сааруулах үүднээс бид харин төв эмнэлэгтээ ирсэн үйлчлүүлэгчдийг автобусаар шинэ эмнэлэг рүү зөөж хүргэж үйлчилж байна. Энд үзүүлсэн, тэнд үзүүлсэн яг адилхан. Хүчин чадал бүр нэмэгдсэн гэсэн үг. Манай туршлагатай, залуу эмч нар хамтдаа ээлжинд гарах гэхчлэн сэлгээд хоёр эмнэлэгтээ ажиллаж байна. Манай төслийн зорилго зөв байж гэдэг нь өнгөрсөн нэг сарын хугацаанд харагдсан. Одоо дөнгөж нэгдүгээр шат хэрэгжиж байхад үйл ажиллагаа нь зүгшрээд, иргэд үйлчлүүлэгчдийн ам сайн байна. Оффисын зориулалттай болгочихсон учир өрөөнүүдэд усны крант зоох зэргээр засварын ажлыг сар хагасын дотор хийчихвэл аравдугаар сард иж бүрнээр ашиглалтад оруулна. Тоног төхөөрөмжийн худалдан авалтын тендер ч зарлачихсан.

-"Мрай", "СТ" гэсэн хоёр төхөөрөмж барилга зогсох үеэр үйл ажиллагаа нь алдагдсан, эвдэрсэн гэх мэдээлэл байсан. Эдгээр тоног төхөөрөмж хэвийн үү. ажиллаж эхэлсэн үү?

-"СТ" өнөө маргаашгүй ажилд орно. Хоёр жил орчим ашиглахгүй байсан учир жоохон засвар хэрэгтэй байгаа. Түүнийг хийнэ. Баталгаат хугацаа дууссан учир үйлдвэрлэгч орноос инженер авчрая гэхээр тав зургаан сая төгрөгийн зардал нэхээд байгаа. Үүнийг шийдээд ажилд оруулчихна. "Мрай" мөн удахгүй ажиллаж эхлэнэ.

-Энэ барилгыг ашиглалтад оруулах хөрөнгө мөнгө босгох ажил Улсын төсөвт ямар ч ачаалал үзүүлэхгүй гэсэн. Өөрөөр хэлбэл "Нэг эмнэлэг хоёр жигүүр" төслийн хүрээнд танайхан өөрсдөө санхүүжилт олж байгаа юм билээ. Ямар арга замаар бүрдүүлж буй талаараа уншигчдад мэдээлэл өгнө үү?

-Эрүүл мэндийн даатгалаар иргэддээ бид үйлчлээд, даатгалаар олсон орлогоор эмнэлгийг ашиглалтад оруулахад шаардлагатай мөнгийг босгохоор төсөлдөө тусгасан. Энэ төлөвлөгөөний дагуу ажил явж байгаа. Засгийн газрын шийдэл ч "Улсын нэгдүгээр төв эмнэлэг өөрсдийн менежментээр эрүүл мэндийн даатгалаас хөрөнгө босгоод санхүүжүүлээд яв" гэж гарсан. Төсөл энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн бол 2,8 тэрбум төгрөгийн даатгалын үйлчилгээ үзүүлчих бололцоо байсан ч хугацаа алдсан. Гэхдээ бид зургадугаар сараас хойш ажиллаад эмнэлгийн 1, 2 дугаар давхрыг ашиглалтад оруулсан.

-Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлж байгааг арай дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Иргэд эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэхэд тарифтай. Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн даатгалын шинэ хуулиар даатгуулагч улиралд 165, жилд сая найман зуун мянган төгрөгт багтаан эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй болсон. Энэ мөнгөн дүнд таарсан ямар ч үйлчилгээг авч болно. Хувиараа төлдөг, албан журмаар төлдөг аль ч даатгуулагч энэ эрхийг эдлэнэ. Харин эмнэлэг иргэдэд үйлчилгээ үзүүлээд, энэ мөнгийг нь даатгалаас нэхэмжилж авч, санхүүжилтээ бүрдүүлж байгаа гэсэн үг.

-Харъяалал харгалзахгүй үйлчлэх үү гэдгийг иргэд хамгийн их сонирхож байгаа. Үүнд хариулт өгнө үү?

-Чингэлтэй дүүргийн иргэн ч үйлчлүүлж болно. Өөр дүүрэг, хөдөө орон нутгийн иргэн ч үйлчлүүлж болно. Монгол Улсын бүх иргэдэд тэгш үйлчилнэ. Иргэд эрүүл мэндийн даатгалын дэвтэр, 13А маягттай ирэхэд л болно. 13А  маягтыг авахад хүндрэлтэй гэж иргэд ойлгодог. Энэ маягтыг авахад ямар ч хүндрэл байхгүй, сум дүүргийнхээ эмнэлэгт хандаад бичүүлээд авчихдаг. Хамгийн гол нь энэ бичигтэй ирснээр буцаагаад бид 13Б маягтыг бичээд өгөхөд тухайн иргэн эмнэлгээр явсан зардал, хөдөө орон нутгаас ирсэн бол унааны зардлаа даатгалаас гаргуулж авах боломжтой. 13А маягт шаардаж байгаа нь бид үйлчилгээг эрхзүйн хувьд бүрэн үзүүлж, чанарын шинэ шатанд гаргая гэж зорьсных юм.

-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг гэж хуучин байсан шүү дээ. Энэ албаны хүмүүст хэрхэн үйлчлэх вэ?

-Хууль зүйн яамны салбар байгууллагын ажилтнуудыг тусгайлсан хяналтад аваад, урдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулаад, эрүүл мэндийн үйлчилгээг цаг тухайд нь үзүүлээд явна. Тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа шинэ шатанд гарч байгаа.

-Улсдаа урдаа барьсан шинэ эмнэлэгтэй болно гэдэг сайхан үйл явдал. Цаашдаа эмнэлгийн үйл ажиллагааны төлөвлөгөөнөөс товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Хамгийн гол нь  нэгдсэн эмнэлгийн төвшин ийм байдаг гэдгийг энэ шинэ нэгдсэн эмнэлгээр бид харуулахыг зорино. Өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг нэгдсэн эмнэлгийн төвшин ийм байна гэдгийг харуулж байгаа ч бид үйлчилгээг шинэ шатанд гаргана. Шинээр томилогдсон Эрүүл мэндийн сайд уржигдар эмнэлэгтэй танилцаад цаашид нэгдсэн эмнэлгээр аваад явъя гэсэн. Төрөх, хүүхэд, эмэгтэйчүүд зэргийг авч явах боломжтой. Эмнэлэг ашиглалтад орсноор, өөрөөр хэлбэл "Нэг эмнэлэг хоёр жигүүр" төсөл хэрэгжүүлснээр сургалтын эмнэлгийн сонгодог загварыг мөн гаргаж ирэх боломжтой. Энэ ажилдаа шуурхай орно. Энэ мэтчилэн орчин үеийн технологи бүхий үйл ажиллагаатай төвүүд байгуулна. Арваадхан жилийн өмнө дундаж наслалт 63-65 байлаа. Одоо 70 гарчихсан. Хүн амын наслалт нэмэгдэхийн хэрээр хавдрын өвчлөл ихэсдэг. Тиймээс Хавдрын төв ажиллуулахаар шийдвэрлэсэн. Хавдар судлалын эмч нараас дэмжлэг авч, эмч нараа сургана.

Ер нь шинэ нэгдсэн эмнэлэг ашиглалтад орсноор бусад эмнэлгүүдэд шинэ хагалгаа хийх, эмч нарыг давтан сургах зэрэг судалгааны ажил илүү хийж, эрүүл мэндийн салбарын чанар бүхэлдээ сайжрах юм.

Энэ эмнэлгийг ирэх аравдугаар сард бүрэн ашиглаж эхэлснээр бидний хийхээр төлөвлөж байгаа нэг ажил ахмадууддаа хандаж хавдраас урдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан аян өрнүүлнэ. онлайнаар бүртгүүлээд, эрүүл мэндийн даатгалаа авчраад үзлэг оношилгоонд орно. Үүнд үнэ төлбөр байхгүй. Нөгөө улиралд 165, жилд сая найман зуун мянган төгрөгийн үйлчилгээ авах эрхээрээ үзүүлээд явчих юм. Хот, хөдөө нь хамаагүй ахмадууд ирээд үзүүлэх боломжтой. Аяндаа үүнийг зарлана. Энэ мэтчилэн шинэ хуулийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж иргэдийнхээ эрүүл мэндийг урдчилан хамгаалж ажиллана.

-Одоо 1, 2 давхрыг ашиглаж байгаа. Аравдугаар сард бүх давхар ашиглалтад орох уу?

-Засварын дараа, аравдугаар сар гэхэд найман давхар бүхэлдээ бүрэн ашиглалтад орно.

Одоо нэг чухал ажил бол Австрийн Засгийн газрын төсөл манай эмнэлгүүдэд хэрэгжиж байгаа.   "Амбулатори 2"-оо бид тэр төсөлд оруулчихсан. Харин хэрэгжих эсэх асуудал УИХ-аар шийдэгдсэн. Шинэ Засгийн газар хурдан шийдвэл он дамжаад төсөл хэрэгжинэ. Тэгвэл шинэ шинэ тоног төхөөрөмж оруулж ирэхээс эхлээд бүр гоё болно.

Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Ц.Эрдэнэцэцэг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
чд иргэн
бямбадорж даргаа танай зарим эмч нар мэдлэг мэргэжил тааруу шүү. дүүргийн эмч нараас муу байна лээ
2016/08/31 119.40.103.34
oyunaa
emnelgiin darga nariig 5-6 jil bolgood solih heregtei tegehgui bol mapi uusgeed suljee bolj mungu iddeg ulsuud bdag 1 ch biznes hiihgui bj mash bayan boldog ni ulsiin tusvuus tonshdog ni oilgomjtoi sh
2016/08/28 43.242.243.25
zochin
shal hudlaa saihan yarisan hun yuch hiihgui avilgal avaad yavj bdag hugiin ahmaduudaa gomdooson uuruu hugshruhgui yum bh daa ert burhan bolvol yaj ch hugshruh bilee dee buun hund surtaltai hun dee
2016/08/28 43.242.243.25
oyun
byambadorj mash ih avilgal avch ajild avdag uulzah geed ochihiir tsag av geed oldohgui ih hurliin gishuunees iluu erh medeltei yum bdag solivol taarna mungu idehees uur yu hiideg yum be hund uvchtund
2016/08/28 43.242.243.25
ЭНХЭЭ
НЭГДҮГЭЭР ЭМНЭЛГИЙХН ЭНЭ ЭМНЭЛГИЙГ ТӨСӨВТ АЧААЛАЛГҮЙ АВЧ ЯВЖ ЧАДВАЛ ЭНЭНЭЭС ИЛҮҮ МЕНЕЖМЕНТ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ. СААЙН АЖИЛЛАСАН БАЙНА
2016/08/16 103.9.90.53
Саранцэцэг
Насны тэтгэвэрт гарч байгаа хүмүүс маш их гомдож гардаг л юм байна лээ т
2016/08/13 103.26.194.45
Avligchind
Luivrchin Byambadorjoo chi bitgii shoudaa!! Avligal avch xanaagui bna u?!!! Chi ch xun chanrgui novshdooo, ,, shine saidiin bugsiig dolooj xeden emngiin darga aliagaa aldj bnadaa,,,avligchin chi udxgu
2016/08/13 150.129.141.196
Зочмн
Бурхангүй газрын бумба галзуурна гэдгийн үлгэр ЭМ-ийн салбарт үнэхээр болох юм аа....энэ даргын ярианаас харахад яг галзуурцан бумба байна даа.....
2016/08/12 202.21.106.123
kkkkkk
naad hulgaich chin altanhuyagmai hiisen luivar bus aar hun zoodog emneleg gej haa ch baihgui mongo ugaal baigaam ATG ajlaach
2016/08/12 103.26.195.201
мөнхөө
Энэ шинэ барилгыг заавал нэгдүгээр эмнэлэгт өгөөд байхдаа яхав дээ Улсын дөрөвдүгээр төв эмнэлэг болгоод л чингэлтэй сүхбаатар дүүрэг хөдөө орон нутгийн ард иргэдэд үйлчлэх хэрэгтэй
2016/08/12 150.129.142.154
батжаргал
маш сайн эмч дээ
2016/08/12 112.72.15.66
Ард
1-р эмнэлэгт үзүүлнэ гэдэг бөөн там. оочер дараалал ихтэй. Эмч нар нь их зантай. Энэ нэг дарганцар ирсэнээр бүр дордсон. Өөрөө болохоор их сайхан юм ярьж байна. Энэ дарга нарыг нь бүгдийг солих хэрэгт
2016/08/12 150.129.143.17
bi
Emnelgiin ajiltad gej ichih bulchirhaigui muuhai ulsuud hunii uvchnuur naadaj mungu olj bval nudee uhaad uguh ulsuud
2016/08/12 217.130.118.210
zochin
turiin tusgai alba haagchid gants huuli zuin yamni harya baiguullaguud ordogguishdee hu. ene yanzaaraa huuli zuin yamni harya bus turiin busad tusgai alba haagchid jiigdej bgaa yum bainaldaa
2016/08/12 202.21.118.98
итгэлт
Энэ дамшиг ажлаа хийж байгаа юм уу. Зальтай, аль төрд амьдрах долигнуур, доошуу маш хатуу, дамшиг даа.
2016/08/12 202.9.40.58
1
Zi-giin hamcaatan. Anhaaraldaa ab.
2016/08/12 103.229.123.10
123
Hynd cyrtaliig arilgahgyi nuhtsuld emnelgiin yilchilgeend ahits garahgui.
2016/08/12 103.229.123.10
ZOCHIN
Hudalaa yariad ehleed haldbart ashiglaltand orson .Daraa ni shine gemtel gej ashiglaltand orson yumaa hu .Ter ued chi oyutan baisan.
2016/08/12 119.40.103.66
Эмч
ТТАХЭмнэлгийн ажлыг олон жил зогсоож улсад олон тэр бум төгрөгийн хохирол учруулан олон зуун хүний амь нас мөнгийг усгасан хүмүүст ЭМэндийн шинэ сайд Цогцэцэг арга хэмжээ авахуулах ёстой. Ийм ажлаас Э
2016/08/12 139.5.218.156
kkk
dolingor
2016/08/12 124.158.93.71
  • Recent
  • Most Read
  • Most Comment