Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан семинар Үндэсний төв номын сангийн Ерөнхийлөгчийн танхимд маргааш эхэлнэ. Монгол, Солонгос утга зохиолын семинарыг анх 2012 онд Монголд зохион байгуулснаас хойш энэ жил 4 дэх удаагаа зохион байгуулж байна. Анхны семинарыг санаачлан зохион байгуулахад Монголын талаас МУСГЗ, доктор, профессор, утга зохиол судлаач, шүүмжлэгч Чойжилжавын Билигсайхан, МУСГЗ, яруу найрагч Ломбын Нямаа, яруу найрагч, доктор Тойсомын Галсан нар, БНСУ-ын талаас Солонгосын утга зохиолын академийн тэргүүн, зохиолч Ким Ханчан нар хүчин зүтгэл гаргаж, хоёр улсын зохиолчдын харилцааны гүүр болж өгсөн юм. Эдгээр эрхэм хүмүүсийн анх тавьсан ажлыг үргэлжлүүлэн 2014 онд Монголд, 2015 онд БНСУ-д утга зохиолын семинарыг зохион байгуулсан.
Утга зохиолын семинарыг ийнхүү хоёр улсад ээлжлэн зохион байгуулахаас гадна хоёр улсын зохиолч, яруу найрагчдын бүтээлийг орчуулан гурван цуврал сэтгүүл хэвлэн гаргаад байгаа билээ.
Монгол, Солонгосын хамтарсан утга зохиолын семинар маргааш эхэлнэ
2016-08-10 17:22:32