Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд Архангай амгийн Хашаат сумын харьяатЧ.Санжаадамба арав даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн билээ. Аварга Ч.Санжаадамбын цолны хүндэтгэлийн наадам энэ сарын 14-нд болох юм байна. Тэрбээр аварга цолны хүндэтгэлийн наадмаа Хашаат сумандаа хийхээр болсон байна. Тус наадмаар хүчит бөхийн барилдаан, их нас, соёолон, шүдлэн насны морьд уралдах аж.