8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголбанк 9,4 сая ам.доллар худалдав

2015-12-08 12:46:00

2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудаас  ирүүлсэн 1995.0-1998.20 төгрөгийн ханшаар 20.2 сая ам.доллар худалдан авах, 310.10-311.68 төгрөгийн ханшаар 18.0 сая юань худалдан авах саналыг үндэслэн, Монголбанк 1997.50 төгрөгийн хаалтын ханшаар 9.4 сая ам.доллар худалдав. Энэ өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд  94.45 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал, 20.0 сая юань худалдан авах юанийн своп хэлцлийн саналирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.Тодруулга, Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм. Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment