"Рио-2016" зуны Олимпийн XXXI наадмаас Монголын баг тамирчдын медалийн салхийг хагалж, жүдо бөхийн төрөлд “Мөнгөн медаль” хүртсэн Монгол Улсын гавъяат тамирчин Д.Сумъяа тун удахгүй эх орондоо ирэх аж. Тодруулбал, гавъяат тамирчин энэ сарын 19-нд эх орондоо буух юм байна. Энэ удаагийн олимпид манай улсаас 43 тамирчин спортын есөн төрөлд өрсөлдөж байгаа.
Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа тун удахгүй эх орондоо ирнэ
2016-08-10 08:41:00