8o
Улаанбаатар хот
mobile menu

Малчин хос хятадад хурц хараа шалгах шоунд оролцож тэргүүн байр эзэллээ

2015-12-08 12:01:00

Хятадын төв телевизээс зохион байгуулсан “Impossible Challenge” шоу тэмцээнд Төв аймгийн Лүн сумын малчин Бат-Эрдэнэ гэргий Өлзиймаагийн хамт хурц хараагаа шалгуулах төрөлд оролцож тэргүүн баяр эзэлсэн байна. Шоу тэмцээний дүрмээр бол хосууд хоёр км-ийн цаана байгаа хүний зогсч, сууж байгаа хэлбэр төрхийг олж харан үзүүлэх юм байна. Тэмцээн зохион байгуулагчид хоёр км-ийн алсад зогсоод Ушу-гийн янз бүрийн  байрлал харуулж, Батчулуун түүнийг хараад дууриахад түүнээс нэг км-ийн зайд байгаа эхнэр нь бас дууриан харуулсан байна.
Шоу зохион байгуулагчид монгол малчдыг ёстой бүргэдийн нүдтэй хүмүүс гэж үнэлсэн байна. Батчулуун, Өлзиймаа хоёр энэ шоуны “”Хурц хараа” төрөлд тэргүүн байр эзэлсэн бол нийлбэр дүнгээрээ зургадугаар байрт шалгарчээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment