8o
Улаанбаатар хот
mobile menu

Манай тамирчдын өнөөдрийн тэмцээний хуваарь

2016-08-08 09:11:23

БАЙТ ХАРВАА:

Монголын цагаар 21:13 цагт “Монголын мэдээ” сувгаар шууд дамжуулна.

Манай байт харвааны тамирчин Ж.Гантөгс маань хасагдах шатны эхний харваанд Тайландын харваач Тамвонг Виттаятай цэц мэргэнээ сорино. Тайландын харваач нь 28 настай, Лондонгийн олимпод 33 дугаар байранд орж байсан, Инчёоны Азийн наадамд 17дугаар байранд орж байсан тамирчин байна.

ЖҮДО:

Монголын цагаар 21:13 цагт MNB Нэгдүгээр сувгаар шууд дамжуулна.

Эрэгтэй жүдо бөхийн 73 кг-ын жинд Г.Одбаяр Египтийн бөх Мохьелдин Мохамадтай барилдана. Эмэгтэй жүдо бөхийн 57 кг-ын жинд Д.Сумъяа эхний тойрогтоо гоц мөргөж байгаа бөгөөд дараагийн тойрогт Нидерландын бөх Верхаген болон Сенегалын бөх Дийдхию нарын ялсантай нь барилдах юм байна.

БОКС:

Монголын цагаар наймдугаар сарын 9-ний өглөө 5:30 цагт “Монголын мэдээ” сувгаар шууд дамжуулан үзүүлнэ.

Боксын 46-49 кг жинд Г.Ган-Эрдэнэ Эквадорын боксчин Кипо Пилатахитай тулалдана. Тэрээр 26 настай бөгөөд Лондонгийн олимпод 9 дүгээр байр, Баку болон Миланд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн 9 дүгээр байранд шалгарч байсан туршлагатай тамирчин юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment