Дэлхийн 17 хотод гарч, 3 олон улсын кино наадмын шагнал хүртсэн, АНУ-ын найруулагч Лорен Нэппийн “Live from UB” буюу “Улаанбаатараас шууд дамжуулж байна” баримтат кино нь 8-р сарын 6-ны өдөр Тэнгис кино театрт 18.00 цагт Монгол дахь нээлтээ хийнэ.
Энэхүү киноны нээлт нь АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр үнэ төлбөргүй үзүүлж байгаа ба суудлын тоо хязгаартай, түрүүлж ирсэн дарааллаар оролцоно. Тэнгис кино театрт нэг өдөр гарах боловч, үүний дараагаар СУИС, Хөгжим бүжгийн коллеж зэрэг газруудын фондод бэлэглэж, цаашид энэ киног үзэх боломжтой болгоно.