Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, Улсын арслан Р.Пүрэвдагватай холбоотой таагүй мэдээлэл өчигдөр цацагдсан. Тодруулбал, Улсын арслан Р.Пүрэвдагва Тэрэлжид архидан согтуурч, бусдыг зодож танхайрсан, зодуулсан хүн нь ГССҮТ-д хэвтэж байгаа. Тус хэргийг Налайх дүүргийн Цагдаагийн хэсэг шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан. Энэ талаар " Энэ гүтгэлгийн чанартай мэдээ. Ийм мэдээлэл гарсанд ард түмнээсээ уучлалт гуймаар байна. Тийм зүйл гараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье" гэсэн байна.
Улсын арслан Р.Пүрэвдагва хүн зодсон гэсэн мэдээлэлд тайлбар өглөө
2016-08-05 09:56:00