Олон нийтийн цахим сүлжээгээр Сибирийн " Хүр Өрөөсгөл " эрвээхэйн нүүдэл нийслэлд нүүдэллэн ирсэн талаар мэдээлэлж байгаа. Энэ эрвээхийний экологи, биологийн гол онцлог бол гэрэлд их дуртай байдаг. Гэрэлтэй газар өндөгөө шахдаг. Шөнийн идэвхтэй / 22:00 -02:00 цагийн хооронд /, ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг байна. Бээлий өмсөөд цагаан эрвээхийний өндгийг устгах хэрэгтэй. Нүцгэн гараараа болохгvй, өндгийг нь устгахгvй бол хойтон жил хvр хорхой болоод ой модыг ихээр устгадаг аж.
Энэ онд манай орны 16 аймгийн 80 сумын ойн сангийн 680.000 га талбайд хөнөөлт шавьж тархаж, 69 сумын 590.000 га талбайд Сибирийн хүр, өрөөсгөл хүр, Якобсоны төөлүүрч, эгэл бийрэн сүүлт, бургасны хүр эрвээхэй зэрэг хөнөөлт шавьжийн голомт үүсээд байгааг БОНХАЖЯ-ны харьяа “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-аас тогтоосон байна.
Цагаан эрвээхий гэрэлтэй газар өндөгөө шахдаг
2016-08-03 11:34:20