8o
Улаанбаатар хот
mobile menu

Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд зөвлөгөө өгч байна

2016-08-02 10:50:45

Энэ сарын эхний долоо хоног “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих" 7 хоног тохиож байна. Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих 7 хоногийн хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнөөдөр  "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жирэмсэн болон хөхүүл бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зөв хооллолтын зөвлөгөө өгч байна. Харин маргааш  жирэмсэн болон хөхүүл бага насны хүүхэдтэй эхчүүдийг дэмжих талаар нөлөөллийн арга хэмжээг  Blue sky Topaz зааланд зохион байгуулах аж.  Монгол улсад 2010 онд нийт нялхсын 66 орчим хувь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 47 хувь буюу 50 хүрэхгүй хувьтай болж буурсан нь хүүхдүүдийн дунд өвчлөл тэр дундаа халдварт өвчнөөр өвдөх нь ихсэж, өвчин хүндрэх, амь насаа алдаж байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment