Цэцэрлэг, сургуулийн элсэлтийн бүртгэл энэ сарын 22-28-нд явагдана. Хамран сургах тойрог тогтоох тухай тушаалыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд Нийслэлийн Боловсролын газрын дарга баталсан билээ. Тодруулбал, оршин суугаа газрынхаа нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургуульд хүүхдээ бүртгүүлэх бөгөөд нийслэлийн есөн дүүргийн 128 сургууль элсэлт авах юм.
Сургууль, цэцэрлэгийн бүртгэл 22-ноос эхэлнэ
2016-08-04 18:00:00