Үндэсний их баяр наадмаар тав давж, Дорнод аймагт сүүлийн 10 жил тасраад байсан улсын цолыг авчирсан шинэхэн начин Д.Анарт хүндэтгэл үзүүлэх наадам тус аймагт боллоо. Түүнийг цолыг мялааж, жижигхэн бэсрэг наадам зохион байгуулсан байна. Тус наадмын үеэр шинэхэн начинаа з байраар шагнасан байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Залуус” хорооллын 2 өрөө байр, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Нутгийн зөвлөлөөс Улаанбаатар хотын Хархорин цогцолбор хороололд 2 өрөө байр, Дорнод аймгийн Дашбалбар сумаас Улаанбаатар хотод байрлах 1 өрөө байрыг бэлэглэсэн байна.
Д.Анарын начин цолыг гурван орон сууцаар мялаалаа
2016-08-01 09:48:00