Өнгөрсөн өдрүүдэд Хятадын тэрбумтан, интернэт худалдааны “Алибаба” сайтыг үүсгэн байгуулагч Жек Ма манай улсад айлчилсан билээ. Тэрбээр Их аварга Д.Дагвадоржийн урилгаар хүрэлцэн ирж, залууст зориулан лекц уншиж, айлчлалынхаа хугацаанд Экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн "Хаан жимс" амралтын газар тухлаж, Д.Дагвадоржийн зүгээс Жэк Ма-д тусгайлан бэлдсэн урлагийн тоглолтыг үзэж сонирхсон.Хятадын “Weibo.com” цахим сайтад их аварга Д.Дагвадорж тэрбумтан найздаа Монголд зочлох хугацаанд нь ихэд хичээнгүйлэн үйлчилж байгаа талаар бичжээ. Түүгээр ч зогсохгүй их аваргын Жек Ма-д массаж хийж байгаа зургийг нийтэлсэн нь Хятадын цахим орчинд шуугиан тарьж байгаа аж.