8o
Улаанбаатар хот
mobile menu

Залуу уяач Н.Мөнхбаясгалан уяачдын холбоонд гомдол гаргажээ

2016-07-28 11:30:00

Өнөө жилийн баяр наадмын их насны морьдын уралдааны айргийн тавд Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат Н.Мөнхбаясгалангийн зээрд морь хурдалсан юм. Тэрээр зээрд морийг нь унаж хурдлуулсан унаач хүүхдээ хоёр өрөө байраар шагнасан билээ. Ингээд түүний зээрд моринд “Их хурд 7” уралдаанд оролцох урилга өгчээ. Тиймээс өчигдөр Хүй мандалын дэнжид болсон хурдан морьдийн уралдаанд очиход наадмын комисоос түүний зээрд морийг уралдуулахгүй хэмээн хассан байна. Н.Мөнхбаясгалан учрыг тайлбарлахдаа “Монголын Морин спорт уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн өөрийнхөө морийг уралдуулах гэж хассан” гэж тайлбарласан байна. П.Сэргэлэнгийн их нас өчигдөр айргийн тавд хурдалсан юм. Тиймээс айргийн таваар ирэх магадлалтай хурдан хүлгүүдээс залуу уяач Н.Мөнхбаясгалангийн зээрд морийг хассан ажээ. Тиймээс Н.Мөнхбаясгалан Монголын морин спорт уяачдын холбоонд гомдол гаргаад байгаа юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment