Японы мэргэжлийн сумогийн Нагоя башёд амжилттай барилдсан озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аавынхаа төрсөн нутаг болох Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин бэлэглэжээ.
Тэрбээр сонирхогчдын сумогийн ДАШТ Монголд анх удаа зохиогдох гэж буйтай холбогдуулан их аваргуудтай хамт өчигдөр эх орондоо ирсэн билээ.
Тэрүнофүжигийн бэлэглэсэн тус машин нь иж бүрэн тоног төхөөрөмжтэй юм байна.