8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын жүдочид энэ сарын 28-ны өдөр “Рио-2016"-г зорино

2016-07-23 11:23:04

 

“Рио-2016” зуны олимпийн XXXI наадам, паралимпийн XV наадам эхлэхэд хэдхэн хоног үлдсэн байна. Манай улсын тамирчид тун удахгүй эх орноосоо мордоно. Тодруулбал, Монголын жүдочид энэ сарын 28-ны өдөр “Рио-2016" олимпийн наадмыг зорих нь. “Рио-2016" олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн наймдугаар сарын зургааны өдөр эхлэх юм. Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Балжиннямаар ахлуулсан 60 гаруй тамирчид “Рио-2016” олимпийн бэлтгэлийг Хандгайтад байрлах “Монголын үндэсний олимп” цогцолборт базааж байгаа ажээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment