УИХ-ын гишүүн асан Г.Уянга өнгөрсөн сонгуулийг нэлээд хэл амтай барцадтай ялагдал хүлээсэн. Нэгэнт ард түмэний итгэлийг дааж чадаагүй учраас чөлөөт нэгэн болсон. Харин түүний төрийн түшээ байхаа больсон үеийн имиж олныг гайхшируулаад авлаа. Тэгвэл тэрбээр энэ талаар өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсандаа “Намайг үсээ хусуулсан талаар яриа хөөрөө болсон сурагтай. Үс минь хэт их унаад бсан юм.
Өнөөдөр 3 дахь нь. Хуйхны арьс хүртэл гуужиж эхэлжээ. Хуйхаа сайн арчилбал эрүүл сайхан үс ургадаг гэнэ. Шар тос, тараг, шар сүүгээр бигнүүр тавих сайн гэнэ шүү. Сайн муугийн талаар надаар туршилт хийгээрэй, би үр дүнг нь хуваалцнаа” гэжээ.