Уруулын арьс маш нимгэн, тос, хєлс ялгаруулдаггүй, түргэн хатдаг учир зовхины арьстай адил эмзэг юм.Үүнээс сэргийлэхийн тулд бие махбодийн хамгаалалтын хүчийг нэмэгдүүлэх шаардлагатай. Зарим үед уруулын захаар комедон хэмээх батга тєст зүйл гарч ирдэг.Эдгээр нь уруулын будагны найрлага дахь нефтийн гаралтай бодисуудын үр дагавар байдаг. Нефтийн бодисууд гэх талстлаг парапин, бичил талстлаг лаав, эрдсийн тос зэрэг бодис нь зєвхєн гадаад үзэмжинд нєлєєлєєд зогсохгүй, элэг, бєєр, тунгалгийн зангилаа зэрэгт хуримтлагдан эрүүл мэндэд их хєнєєл учруулдаг болох нь тогтоогдсон байна.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ талаар сэрэмжлүүлсэн хэдий ч бүтээгдэхүүнийхээ єртгийг аль болох багасгах гэсэн гоо сайхны бараа үйлдвэрлэгчид нефтиэс гаралтай бодисыг ашигласаар л байна. Тиймээс та гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа хямдыг нь сонгохоос болгоомжилж найрлагад нь нефтийн гаралтай бодис орсон эсэхийг заавал шалгаж байгаарай.
Уруулын арьсаа хэрхэн хамгаалах вэ
2016-07-21 13:10:00