8o
Улаанбаатар хот
mobile menu

Том оврын автобусуудад гэнэтийн шалгалт хийлээ

2015-12-07 17:37:00

Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн газартай хамтран 12 дугаар сарын 04-ний өдөр нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж байгаа 18 аж ахуй нэгж байгууллагын 22 салбар нэгжид  гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтад 777 тээврийн хэрэгсэл, жолооч хамрагдсан байна. Нийтийн тээврийн хэрэгслийн техникийн болон хэрэглээний стандартын шаардлагыг 17 үзүүлэлтээр шалгахад тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй нэг, мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй 32, ажлын хувцасгүй 37, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж муу 3, гадна дотор цэвэрлэгээ хангалтгүй 28, суудлын бүрээсгүй 25, чиглэлийн хаяггүй 4, лед хаяггүй 3, автобусан дотор байршуулсан камер дутуу долоо, цахим төлбөрийн карт уншигч ажилгүй нэг, чанга яригчгүй 76, гэрэл дохио бүрэн бус 92, цацруулагчгүй долоо, оношлогоонд ороогүй 12 зөрчил илрүүлсэн байна. Нийт 24 тээврийн хэрэгслийн зөрчлийг газар дээр нь арилгуулсан бөгөөд гарсан нийт зөрчлийг яаралтай арилгах талаар мэдэгдэл хуудсыг хүргүүллээ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. - See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/11607#sthash.3LRs8eto.dpuf

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment