Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон олимпийн их наадам хэдхэн хоногийн дараа Бразил улсын Рио дү Жанейро хотноо эхлэх гэж байна. Дэлхийн нийтийн их наадамд манай улсаас анх удаа хамгийн их буюу 50 тамирчин оролцох гэж байна.
Өнөөдөр Рио 2016 Зуны олимпын XXXI, паралимпын XV наадамд оролцох Монголын баг тамирчид, дасгалжуулагчдаа үдэх ёслол яг одоо Чингисийн талбайд ёслол төгөлдөр боллоо. Нийт тамирчиддаа амжилт хүсье.