8o
Улаанбаатар хот
mobile menu

Наадмын үзүүр түрүүний бөхчүүдийг 2 өрөө байраар шагналаа

2016-07-18 16:11:07

Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхчүүдийн барилдаан болон сурын харваанд амжилттай оролцсон “Алдар” спорт хорооны баг тамирчдыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Энэ жилийн баяр наадмаар “Алдар” спорт хорооны тамирчин Монгол улсын манлай заан Ч.Санжаадамба 10 даван түрүүлэн Монгол улсын аварга цол, Монгол улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва үзүүрлэж Монгол улсын арслан цол хүртсэн билээ. Наадмын үзүүр түрүүний бөхчүүдийг Батлан хамгаалахын яамнаас 2 өрөө байрны батламж мөнгөн аягаар шагнаж урамшууллаа. Мөн шинээр харцага цол хүртсэн Б.Бат-өлзий, Х.Гантулга нарыг “Дайчин алдар” цол тэмдгээр тус тус шагнасан юм. Дашрамд дуулгахад, одоогоос 31 жилийн өмнө “Алдар” спорт хорооны хоёр бөх үзүүр түрүү булаалдаж байсан бол өнөө жил дахин тунаж үлдсэн энэ аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
улс орны өмнө ямар ч гавьяагүй, жудаггүй зөвхөн мөнгөний төлөө яаахаас ч буцахгүй болсон одоогийн бөх нэртэй нөхөдийг дэндүү давруулсаар байгаад иргэд маш их шүмжлэлтэй ханддаг болсон шүү?? үерт автаж
2016/07/19 202.179.24.65
Үнэн
Arai ch de. Mongol ulsad ymar gaviya baiguulsan ym be. Bagsh emch uilchlegch tsagdaa . . .geh met jinhene ajliin talbariin nuhduu harj chadahgui baij zugeer neg ulsiin munguur mah bologchid yu ve.
2016/07/18 202.9.41.166
зочин
энэ одоо юу болж байна улсаа батлан хамгаалах төсөвийн мөнгийг зүгээр нэг өдөр ноцолдсон шуналтай нөхдүүд цөлмөж болохгүй ингэж төрийн мөнгөөр тоглохоо боль хуучин цагийн жудагтай монгол бөх даагны ба
2016/07/18 112.72.12.23
Энх
Оюун ухааны олимпд түрүүлсэн залууг яаж урамшуулсан бол!!!
2016/07/18 202.126.89.199
Зочин
Ээ, чааваас! Энэ 2-с илүү их зүтгэсэн армийн жинхэнэ алба хаагч офицерүүддээ өгөхгүйдээ.
2016/07/18 27.123.214.122
  • Recent
  • Most Read
  • Most Comment