8o
Улаанбаатар хот
mobile menu

Боксын шүүгч Х.Хас-Эрдэнэ "Рио-2016"-г шүүх эрхээ авчээ

2016-07-14 14:58:00

Монголын боксын холбоо, AIBA буюу Олон улсын боксын холбооны гурван одтой шүүгч Х.Хас-Эрдэнэ маань "РИО-2016" Олимпийн их наадмын боксын тэмцээнийг шүүх эрхийн мандатаа  авчээ. Тэрбээр мандатаа Венесуэла улсын Варгас хотноо болсон Мэргэжлийн боксчидод Олимпийн эрх олгох тэмцээн дээр  гардан авлаа. Ингэснээр 70 жилийн түүхтэй Монголын боксын спортоос Олимпийн наадамд шүүгчээр ажиллаж байгаа хоёр дахь хүн болж байна. "АФИН-2004", "БЭЭЖИН-2008" оны олимпийн их наадамд МУГДасгалжуулагч С.Баясгалан шүүгчээр ажиллаж байсан юм. Нийт Монголчууд болон үе үеийн боксын спортын тамирчид, дасгалжуулагч, шүүгч нарынхаа өмнөөс KAS буюу ХАСАА-даа баяр хүргэж амжилт хүсэе.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment