Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт Төв Цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Монголын түүхийг үечлэн харуулсан наадмын нээлт тун сайхан болсон талаар наадамчин олон талархан, сайшааж байна. Энэ удаагийн нээлт аргагүй л Төрийн соёрхолт найруулагчийн найруулга байна хэмээх хүн цахим орчинд олон байна. Наадмын нээлт Монголын түүхийн дөрвөн үеийг тов тодорхой харуулав. Нийт 1500 орчим хүний бүрэлдэхүүнтэй багт урлаг соёлынхноос гадна цэрэг армийн 600 гаруй ахлах оффицер оролцсон байна. Мөн наадмын нээлтэд бүжиглэх бүжгийг найруулагч Г.Ган-Очир дэглэсэн бол хөгжмийг хөгжмийн зохиолч, МУСТА Б.Чинбат хариуцан бичсэн байна.
Монголын түүхийн 4 үеийг харуулсан наадмын нээлтэд наадамчид ам сайтай байна
2016-07-12 11:29:00