8o
Улаанбаатар хот
mobile menu

Соёолон гарааны зурхай руу хөдөллөө

2016-07-12 10:25:00

Морины хамгийн худан нас гэгддэг Соёолон насны уралдаан ийнхүү эхлэхэд бэлэн болж зурхай руу хөдөллөө. Тийм учраас Соёолон насны тоосонд ороход бүтэн жилийн хийморь сэргэдэг гэж ярьдаг. Ийнхүү Соёолон насны морьдын уралдаанд Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн 295 хурдан буян бүртгүүлсэн байна. Соёолонгийн уралдаанд улс бүсийн наадмын  нэг түрүү, хоёр айргийн эзэн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын загал, улс бүсийн хоёр  айргийн эзэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, уяач Ж.Эрдэнэбатын хар, төрийн наадмын аман хүзүү Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, уяач Ж.Энхболдын сартай зээрд, улсын наадмын нэг айргийн эзэн Дундговь аймгийн Луус сумын уугуул, МУ-ын Алдарт уяач С.Шинэбаатарын хүрэн зэрэг энэ цагийн олон хурдан буянгууд морджээ. Бид тун удахгүй түрүүлж айрагдсан эздийн баярын сэтгэгдлийг хүргэх болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment