Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат томилогдоно гэдгийг түүнтэй нэг тойрогт өрсөлдсөн дуучин Г.Эрдэнэтунгалага нэгэнтээ зөгнөж байжээ. Дуучин Г.Эрдэнэтунгалагийн зөгнөл өнөөдөх биелж 29 дэх Ерөнхий сайд тамгаа гардан авсан юм. Тэрбээр “Би нэг зүйлд бахархалтай байна. Сонгууль болдгоороо болно, амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Хүмүүс бараг сонголтоо хийчихсэн байх. Би нэг зүйлээр бахархаж байна. Юу вэ гэхээр МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбат гэж хүнтэй өрсөлдөж байгаагаараа бахархаж байна.Ж.Эрдэнэбат Засаг дарга байсан залуу туршлагатай мундаг хүн. Хэрвээ ялбал ирээдүйд Ерөнхий сайд болох ёстой хүн гэж боддог” хэмээн ярьжээ. Ийнхүү түүний ярьсан нт ийнхүү биелсэн нь хавь ойрын хүмүүс түүнийг АН-ын Ванга хэмээн нэрлэж эхэлсэн зурагтай.
Дуучин Г.Эрдэнэтунгалаг Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд болно гэж зөгнөсөн үү
2016-07-08 17:17:56