8o
Улаанбаатар хот
mobile menu

Наадмаар хуушуур авахдаа дараах зүйлсийг анхаарна уу

2016-07-08 10:09:00

Үндэсний их баяр наадмын нэг гол зүйл нь хуушуур. Тиймдээ ч хүмүүс хуушуур авахдаа чухам юуг анхаарахыг тэр бүр мэддэггүй. Үүний үүдэн наадмын үеэр хоолны хордлого, гэдэсний халдварт өвчин ихэсдэг, энэ төрлийн дуудлага нэмэгддэг  гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Тэгвэл энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс зөвлөмж гаргажээ. Тухайлбал, наадмын хуушуур авахдаа аль болох шинэ тосонд чанасан, шинэ, халуун хуушуурыг хүнсний зориулалтын саванд хийлгэж авах бөгөөд удаан хадгалалгүй авсан даруйдаа хэрэглэх нь зүйтэй аж. Мөн халуун, дулаан цагт гадна талбайд, ил задгай зарж буй хоол, хүнс худалдан авч хэрэглэхээс зайлсхийхийг анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment