8o
Улаанбаатар хот
mobile menu

Хонь: Ганц бие Хонь шинэ харилцаа тогтооно

2016-07-08 09:55:41

Хонь 
Эрч хүч бэлэглэгч Ангараг гараг нь Жинлүүрийн орд болон харилцааны хэсэгт аялж байгаа тул оргилсон хайртай учрах бололтой. Удаан үргэлжилсэн харилцаа оргилдоо хүрэх байх. Хэн хэн нь өөрийн гэсэн зүйлээ хийх хэрэгтэй. Ганц бие Хонь шинэ харилцаа тогтооно. Эхнээсээ бие даасан байдлаа хадгалахыг хичээх хэрэгтэй.     

Үхэр 
Дэлгүүр хэсч эрч хүчээ барах нь заримдаа хамгийн сайн амралт шиг санагддаг. Бүхий л нөхцөл байдал болон үйл ажиллагаа төгс шийдэгдэхгүй гэдгийг санах хэрэгтэй. Асуудалд эзэрхэг түрэмгий байр сууринаас хандаж болохгүй. Хэрвээ та сүүлийн үед найз нөхөд, ах дүүдээ цаг заваа зориулаагүй бол тэдэнтэйгээ холбоо барь. Дараагийн долоо хоног хүртэл гэр эсвэл ажлын газартаа ямар нэгэн цахилгаан эсвэл шинжлэх ухааны тоног төхөөрөмж худалдаж авахгүй байсан нь дээр. 

Ихэр 
Олон нийтийн цуглаан, улс төрийн жагсаал, сэтгэл зүйн сургалт зэрэг нь бусадтай харилцаа тогтоож, шинэ зүйл сурч мэдэх боломж өгөх болно. Зарим нэг нь олон хүний өмнө үг хэлэх хэрэгтэй болох бөгөөд айж сандрах хэрэггүй. Бүх зүйл сайхан болох болно. Олон хүн танаас зөвлөгөө авахыг хүснэ. Үүнд нэг их сандарч, гайхах хэрэггүй. Та хэзээ ч багшлах талаар бодож байгаагүй ч бусдад зааж зөвлөгөө өгөх тийм ч муу зүйл биш шүү.   

Мэлхий 
Хэрэв та өвөрмөц эрэл хайгуул хийх сонирхолтой, энэ талаар суралцах хүсэлтэй бол хүсэл сонирхолоо дагахад тохиромжтой цаг мөн. Хэрэв бололцоотой бол хэвлэн нийтлүүлэх болон нэвтрүүлэг хийх салбар мэлхийнүүдэд тохирно. Зохиол бичих дуртай мэлхийнүүдэд үг амархан орж ирнэ. Багшлах, дадлагажуулах эсвэл өөр бусад аргаар мэдээ мэдээлэл дамжуулах ажил хийдэг хүмүүсийн хувьд гол агуулга, зарчмыг тайлбарлан бичихэд хэцүү биш байх болно. 

Арслан
Таны гол асуудал хөдөлгөөний дутагдал. Цэвэр агаар амьсгалан нарны илчийг мэдэр. Дасгал хөдөлгөөн сайн хийгээрэй. Өөрийн бодол санаагаа хоосол. Гэрийн ойролцоох биеийн тамирын клубт очиж хувийн дасгалжуулагчтай болж, эрүүл мэнддээ анхаарахыг хүсье. Хайртаасаа хол байхыг хүснэ. Юу бодож, мэдэрч байгаагаа түүнээс нуухын оронд шууд хэл. Түүнийг эргэлзээнд оруулах хэрэггүй. Та хоёрын хувьд хол байхад муудах зүйл байхгүй. 

Охин 
Гэр бүлийн харилцаа болон ажил төрөлд урьдчилан тааварлаагүй олон асуудал гарна. Тиймээс энэ бүгдийг шийдэх гэж өөрийгөө зовоолгүйгээр зүгээр л зөнд нь орхихыг зөвлөж байна. Таны эргэн тойрондох хүмүүс танд тасралтгүй гомдоллож, таныг дарамтанд оруулах болно. Өөрийн эрч хүч, чадлаа дэмий зүйлд зарцуулалгүй, чадахгүй зүйлээ хийнэ гэж худал амлахгүй байхыг хичээ. Санхүүгийн харилцаанд эргэлзээтэй асуудлууд гарах бөгөөд мөнгөтэй холбоотой асуудалд болгоомжтой байхыг зөвлөе.   

Жинлүүр 
Сурах, аялах, урлаг соёлын бүхий л ажил амжилттай. Та эрч хүчтэй сайн ажиллаж чадах ба таны хувийн хөгжил дэвшилд саад болох зүйлсийг давж чадна. Тиймээс аливаа асуудлыг хойш тавих хэрэггүй. Танд зорилгодоо хүрэхэд тань туслана гэсэн хэн нэгэнд бүү итгэ. Харин дотны хүн тань танд хэрэггэй хариулт өгөх болно. Хуулийн асуудлууд гэнэт эерэгээр шийдэгдэнэ. Ажил гэрийн хооронд завгүй гүйдэг жинлүүрүүд өөртөө цаг зав гаргана. Эцэг эх тань гэр бүлийн асуудалд тань орооцолдсоноос үүдэн ханьтайгаа үл ойлголцол үүсгэж болзошгүй. Зарим хүмүүс аялалд гарна. 

Хилэнц 
Өнөөдөр та саад бэрхшээл, хангалтгүй нөхцөл байдалтай тулгарч мэднэ. Хэнд итгэх үгүйгээ шийдэхдээ болгоомжтой бай. Хуурмаг нөхцөл байдлаас сэрэмжил. Хайрын асуудал бага зэрэг төвөгтэй. Хэрвээ та амрагийн харилцаагаа сайжруулахыг хүсч байгаа бол итгэл найдвараа хэзээ ч алдаж болохгүй. Зан авираа өөрчлөх нь магадгүй цорын ганц эерэг шийдэл болж мэдэх юм. 

Матар 
Санаа амар байж дасгал хөдөлгөөн хий. Хүч тэнхээ тэсвэр хатуужил, сорилт шаардсан ажлаа орхи. Өнөөдөр загасны ордонд байрлаж буй сарны нөлөөгөөр олон нийт таныг сайн дэмжих тул ажил үүргээ сайн гүйцэтгэ. Бусдад хүргэж буй үйлчилгээний хариуд та агуу сэтгэл ханамжийг авна. Зарим ганц бие матрууд хэрэг төвөгт орооцолдож, гэнэт их мөнгөний асуудалд холбогдоно. Хуурмаг байдал зонхилох тул шийдвэр гаргахдаа хайхрамжгүй хандахгүй байхыг анхааруулж байна.  

Бумба 
Найз нөхөддөө туслахаас бүү цааргал. Яаран шийдвэр гаргахаас өмнө өөрийнхөө хаана явааг эргэн хар. Өөр соёл уламжлалтай хүмүүстэй уулзаж ярилцан танилынхаа хүрээг өргөжүүлэх байх. Олон сонирхолтой боломж өмнө тань нээгдэнэ. Орой үдэшлэг зохион байгуулж найз нөхөд, хөршүүдээ урь. Дэлгүүр хэсэх ажил зугаатай, хөгжилтэй өнгөрнө. Өөрт хэрэгтэй зүйлсээ энгийн дэлгүүрээс цуглуулбал хожоотой наймаа болох шинжтэй. 

Загас 
Cap бүх л өдөржингөө энэ ордод байна. Хэдийгээр сарнаас болоод энерги тань дээд цэгтээ хүрэх ч, өнөөдрийн од эрхэсийн байдал эрч хүч, тамир тэнхээг тань бага зэрэг бууруулах болно. Хүч шаардсан ажил, зорилгоо хойшлуул. Та төлөвлөгөөнийхөө дутуу бас замбараагүй байдлаас болоод уцаарлаж мэднэ. Тиймээс өөрийн бодлоо чөлөөтэй илэрхийл. Хэрвээ танд чухал үүрэг хариуцлага байгаа бол толгойдоо эргэлдэж байгаа санаануудаа ажил хэрэг болгох тохиромжтой цаг.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Num
Num haana bna?
2016/07/08 27.123.214.126
  • Recent
  • Most Read
  • Most Comment