Засгийн газрын шийдвэрээр иргэдийн 1072 хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдан авч эхэлсэн. Энэ дагуу иргэд эхний ээлжинд хоёр удаагийн олголтоор тус бүр 200 мянган төгрөг олгосон. Харин энэ долоо хоногт гурав дахь удаагийн санхүүжилт хийгдэж, хувьцаагаа зарсан иргэд дахин 100 мянган төгрөгөө авах байсан юм. Гэтэл энэ долоо хоногт иргэдийн дансанд хувьцааны мөнгө орохгүй байна гэх гомдол нэлээд гарах боллоо. Энэ талаар албаны хүнээс тодруулахад тодруулахад “Цаанаасаа энэ долоо хоногт санхүүжилт гацсан гэсэн мэдэгдэл ирсэн. Тийм учраас энэ долоо хоногтоо хувьцааны мөнгө орохгүй” гэсэн хариулт өгчээ.
Гуравдугаар ээлжийн хувьцааны мөнгөний санхүүжилт гацжээ
2016-07-07 17:10:40