8o
Улаанбаатар хот
mobile menu

Ихэр: Өнөөдөр та маш бүтээлч байх нь

2016-07-07 09:55:00

ХОНЬ 

Сүүлийн үеийн дарамт, стрессээс болж ядарч магадгүй. Орчноо өөрчил, бодол санаагаа цэгцлэх боломж өөртөө олго. Түр зуур нохойгоо салхилуулсан ч болно. Томоохон арга хэмжээнд оролцох ёстой боловч боломжгүй болвол уучлал гуйж буй захиа илгээ. Өөртөө зориулж онцгой юм хий. Бие махбодийн хүчээ сорих шинэ зүйл сонирх.  

ҮХЭР 

Ажлынхаа талаар хамтрагчаасаа зөвлөгөө ав. Үд дунд хүртэл уулзаптаа хойшлуулах хэрэгтэй. Ингэснээр багийнхаа үйл ажиллагаанд эерэг өөрчлөлт авчирна. Найзуудтайгаа өдрийн хоол идэх нь харилцаандаа урам зориг өгнө. Нийгмийн харилцан үйлчлэл таашаал төрүүлнэ. Таны санал санаачилга санхүүжүүлэгчдийн анхаарлыг татах бололтой. Гэвч төлөвлөгөөнүүд гэнэт цуцлагдснаас болж оройн төлөвлөгөө эмх журмаа алдана.

ИХЭР

Өнөөдөр та маш бүтээлч байх нь. Амрах ажиллах цагаа зөв зохицуулвал амжилтанд хүрнэ. Компьютер утаснаас хол байж, зурагтаа унтрааснаар чөлөөт цаг гарах болно. Таны нэр хүнд өсөх бөгөөд хүн болгон тантай харилцаа тогтоохыг хүсэх болно. Тэдний итгэлийг алдахгүй байж, хэт их урилга дайллаганаас боломжийн хэрээр татгалз. Ихрийн ордныхон ямар ч зүйлд бүрэн сэтгэл хангалуун байж чаддагүй тул аль болох бүх зүйлийг энгийн хүлээж авахыг хичээ.  

МЭЛХИЙ 

Хэрэв та өвөрмөц эрэл хайгуул хийх сонирхолтой, энэ талаар суралцах хүсэлтэй бол хүсэл сонирхолоо дагахад тохиромжтой цаг мөн. Хэрэв бололцоотой бол хэвлэн нийтлүүлэх болон нэвтрүүлэг хийх салбар мэлхийнүүдэд тохирно. Зохиол бичих дуртай мэлхийнүүдэд үг амархан орж ирнэ. Багшлах, дадлагажуулах эсвэл өөр бусад аргаар мэдээ мэдээлэл дамжуулах ажил хийдэг хүмүүсийн хувьд гол агуулга, зарчмыг тайлбарлан бичихэд хэцүү биш байх болно.

АРСЛАН 

Онгироо, сагсуу зан тань санхүүгийн нөхцөл байдал, хайр дурлал, хүсэл мөрөөдөлд сэв суулгаж мэдэх юм. Хэт үрэлгэн зуршлаа зас. Эс тэгвэл маргааш хүсэл мөрөөдөл, зорилгоо юу ч үгүй гишгэлээд хаясан мэт таагүй сэтгэгдэл төрнө. Зугаа цэнгэлд хэт их автах хэрэггүй. Амлалтаа зөрчилгүй цагийг зугаатай өнгөрөөж болно. Мөрийтэй тоглох нь таны хамгийн том асуудал юм. Мөрийтэй тоглоомоос өөр хийх зугаатай зүйлс маш олон бийг сана.  

ОХИН 

Өнөөдөр хэт шүүмжлэлтэй хандаж, өөрийгөө хүчлэхээс сэргийл. Таны өгөөмөр сэтгэлийн хариу эргээд хэд дахин нугарч ирэх болно. Өөрийн өгч чадах бүх зүйлийг бусдад хандив болгон өгснөөр түүнээс ирэх хариу таныг гайхшруулах болно. Зар сурталчилгаа болон олон нийтэд таниулах ажлыг амжилттай хийснээр төсөл төлөвлөгөө амжилттай хэрэгжих болно. Хайр дурлалын харилцаанд үл ойлголцол гарах магадлалтай.  

ЖИНЛҮҮР 

Бизнесийн зөвлөгөө авснаар төслөө амжилттай хэрэгжүлж чадна. Хүүхдүүд тань илүү зүйл шаардана. Үл хөдлөх хөрөнгө худалдан авагчид эрч хүчтэй байна. Өөртөө таарсан амжилттай худалдаа хийнэ. Таны найз нөхөд, хөрш танаас тусламж гуйна. Үзэл бодлын ялгаатай байдлаас үүдэн та бусадтай маргана. Итгэл үнэмшилтэй холбоотой маргаанд оролцох хэрэггүй, та хэзээ ч ярьж ханадаггүй гэдгээ сана. Та бусдыг доромжлохоос зайлсхий.

ХИЛЭНЦ 

Хэдийгээр өнөөдөр төвөгтэй зарим нэг асуудал гарах ч санаа зоволтгүй. Эцэг, эх Хилэнцүүд хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрүүлж, аз жаргалыг мэдэрнэ. Төлөвлөсөн арга хэмжээ, уулзалтад оролцож цагийг сайхан өнгөрүүлэх байх. Эрч хүч багасч магадгүй ч, спортын болон бусад чухал үйл ажиллагаанд оролцохын тулд эрчимтэй бэлтгэл хийгээрэй.

Нум

Амарч алжаалаа тайлах, эр хүчний шинэ эх үүсвэр олж авах, оюун санаагаа ариусгах өдөр. Энэ өдөр бүхэлдээ тааламтай боловч болчимгүй, сахилгагүй зан болон эрүүл мэндээ хайхардаггүй байдал нь  сэтгэл санаа, бие тавгүйтэхэд хүргэнэ. Түүнчлэн өөрийнхөө хэт зөрүүдлэн зүтгэх нь ойр дотныхонтойгоо харилцаа муудах нэг шалтгаан болно. Бие тавгүйтэх нь шинж илэрмэгц эмчид ханд.  

МАТАР 

Ангараг гараг танд мэргэжлийн салбартаа хамгийн шилдэг нь байх эрч хүч, урам зориг, тэмүүллийг өгч түлхэц болно. Сайн судлаж үзсэний үндсэн дээр шинэ бизнес, худалдааны ажил эхлэхэд тохиромжтой цаг үе. Та удирдлага, хамт олон болон үйлчлүүлэгчтэй холбоотой үүссэн асуудалд болгоомжтой ханд. Уур уцаараа хянаж бай. Үйлчлүүлэгч болон хамт ажиллагсадтайгаа анд нөхрийн дотно харилцаа үүсгэнэ.  

БУМБА 

Хүн бүрт өөрийн үнэлэмж бий. Өөрийн хувьд юу үнэ цэнэтэйг тодорхойлж, түүнийхээ төлөө амьдар. Таны хэрэгжүүлж буй төсөл төлөвлөсөн зардлаасаа хэтрэх шинжтэй. Өөрийн үрэлгэн зандаа анхаарлаа хандуул, хэрэггүй зардлаа тана. Алдагдлаа бууруулахын тулд юуны өмнө зардлаа багасга. Хэрэглээний зардлаа ч мөн адил. Ингэж хичээсний хүчинд ашиг орлогоо нэмэгдүүлнэ.  

ЗАГАС 

Сүүдэрлэж буй газраасаа хөдөлж, анхаарлын төвд орж гялалзахдаа бэлд. Cap таны ордыг ивээж байгаа болохоор хүсэл болон зорилгоо нэгтгэн онцгой бүтээлч ханд. Та бол мөрөөдөгч. Таны мөрөөдөл стратегиуд тань төлөвлөгөөгөө амжилттай үр дүнд хүргэхэд туслах болно. Сонирхолтой хүмүүстэй танилцаж гэртээ үлдэх үү, эсвэл гадуур гарах уу гэсэн хоёр зүйлээс сонголт хийхэд хэцүү байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment