8o
Улаанбаатар хот
mobile menu

Тарваган тахлын дархлаажуулалтад 6-гаас дээш насныхан хамрагдана

2016-07-06 12:23:00

Монгол Улсын 17 аймгийн 137 суманд тарваган тахал гарах өндөр эрсдэлтэй байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Тиймээс улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 18-28-ны хооронд зохион байгуулах юм байна. Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг байгалийн голомтот, цочмог халдварт өвчин аж. Дархлаажуулалтад тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд хамруулах юм байна. Мөн вакциныг 6 наснаас дээш насныханд хийх заалттай аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment