Сүүлийн үед цахим ертөнцад Стиллист Bella хэмээн нэрээр танигдаж буй стиллэг бүсгүй охид бүсгүйчүүддээ зориулан ээлжит зөвлөгөөгөө хүргэжээ. Хүйтний улирал эхэлсэн энэ өдрүүдэд түүний дэгжин бөгөөд дулаахан харагдах зөвлөгөөг хүргэж байна.
Хувцасны шүүгээнд тань байх ёстой 10 зүйлс.
Саяхан болж өнгөрсөн NY, London, Milan, Paris-ын Загварын 7 хоногоор "street style" болон 2016 оны өвлийг тодорхойлох материал бол яалтачгүй хиймэл болон жинхэнэ үслэг материал байлаа.Тэгэхээр энэ өвлийг өнөтэй, стильтэй давахад хамгийн гол зүйл маань үслэг эдлэл байх нь ээ.
1 хиймэл болон жинхэнэ үслэг эдлэл- Fur and Faux Fur энэ өвлийг донж стильтэй бас дулаахан давахад бидэнд туслан Kate Spade, Michael Kors, Jason Wu гээд л олон брэндүүд хиймэл болон үслэг эдлэлийн донж төрхийг тодорхойлж өгчээ. New-York загварын 7 хоног болоход аль хэдийнээ хүйтний эрч чангараад эхэлж байсан болоод ч тэр үү их хотын бүсгүйчүүд үслэг эдлэлийг жижиг акссисуар мэтээр хэрэглэж чамин гангарааг нэмсэн нь цаанаа л сүртэй бөгөөд стиллэг харагдана.
2 cashmere sweater-Энэ зөөлөн дулаахан цамц маань срочкин дээр өмсөх , эсвэл юбка болон жинсэн дээр өмсөхөд цаанаа л нэг биенд эвтэйхэн харагддаг шүү.
3 Shilyapan Malgai- Fedora иймэрхүү малгай нь ерөнхийдөө хаврын улирлыг санагдуулах боловч ноосон Федора бол өвлийн улиралд толгойгоо дааруулахгүйгээр загварлаг өвөлжих боломжтой.
4 Гадуур хувцас - COAT манай нөхцөлд цагаан юм уу цайвар өнгийн пальто өмсөхөд амархан хиртэж муухай болоод байдаг ч ямар ч байсан нэг тод өнгийн / улаан,ягаан эсвэл цэнхэр/ coat аваад хадгалчаарай хэрэг болно.
5 Өвдөгнөөс дээгүүр гутал- Over The Knee Boots манайх шиг хүйтэн нөхцөлд маш тохиромжтой даарахгүйгээр таатай харагдана
6 Зузаан нэхмэл даашинз- Knitted Jumper Dress урт байх тусмаа дааруулахгүйгээр чамайг загварлаг бөгөөд сэтгэл булаам харагдуулна.
7 Хөнжил мэт том алчуур- Blanket Wrap Scarf энэ сайхан дулаахан зөөлөн алчуурыг хэдэн янзаар ( пальтоныхоо гадуур, хүзүүн дээрээ тохох) гэх мэтээр өмсөөд загварлаг бөгөөд дулаахан алхана.
8 Хоолой татсан свитер - Turtleneck Top Сайхан материлтай энэ төрлийн свитерийг хэдэн өнгөөр нь аваад тавьчихаарай. Хэдэн ч янзаар өвөлжингөө өмсөхөд хоолойгоо дааруулахгүй.
9 Зузаан ретуз- Leggings хар болон янз бүрийн хээтэйг аваад сайхан дулаахан яваарай
10 Ноосон малгай- Woolen Hats За ингээд хамгийн сүүлчийн бөгөөд биднийг сайхан дулаахан өвөлжихөд хэрэгтэй зүйл бол яалтчгүй ноосон малгай.Хэдэн янзаар өөрөө нэхээд ч юм уу худалдаж аваад шүүгээндээ хийгээрэй хэзээ ч хоцрогдохгүй стиль тул удаан хадгалж болно шүү. Охид бүсгүйчүүд минь дулаахан яваа бүсгүйчүүд өвөл хамгйин сайхан харагддаг.