Өнгө өнгийн гэрэл цацарч, өвлийн өвгөн, цасан охидтойгоо айлчлахад 24 хоног үлдлээ. Шинэ жил аль хэдийнэ хаяанд иржээ. Хүн бүрийн сэтгэлд сайн сайхныг түгээж, хүсэл мөрөөдлөө шивхэн гоёхон гацуураа чимэж байгаа энэ үед гэрт чинь гэгээ нэмж, баяр тань баясал нэмэх “Аз жаргалтай шинэ жил” зөвлөгөөний буланг Chuhal.mn сайт өнөөдрөөс эхлэн хүргэхээр боллоо. Гэр бүлээрээ гацуур модныхоо дэргэд, амттан дүүрэн ширээнийхээ ард, аажим цохилох цагийн зүүг тоолон хүлээх тэр л мөч Аз жаргалтай байг.
Сүлд модоо хэрхэн засах вэ
Шинэ 2016 оноо угтан авахад хэдхэн хоног үлдлээ. Хүн бүрийн, ялангуяа хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг баяр өнөө мөдгүй болох нь. Гудамж талбай, албан байгууллагууд, дэлгүүр худалдааны газрууд сүлд модоо засан хэн хүний сэтгэл татан, нүд хужирлаад ирэхээр багачууд маань бушуухан л сүлд модоо заасх юмсан гэж сэтгэл догдлон хүлээж байгаа.
Юуны түрүүнд шинэ жилийн сүлд мод маань дорныхны заншлаар урт настай эрүүл энхийг бэлгэдсэн мод байх учиртай. Заавал ногоон гэх биш хөх, цэнхэр, ногоон, цагаан байж болно. Чимэглэл нь алтлаг, мөнгөлөг өнгөтэй, гэрлэн чимэглэл мэдээж оройноосоо ёзоор хүртэл өнгө өнгөөр гэрэлтэж байх нь сайхан шүү дээ.
Сүлд мод чимэх тоглоомын хувьд энэ жил том тоглоом илүү зохимжтой. За тэгээд гялтгануур, өнгө өнгийн сувдан хэлхээс тавихаар бүр гоё. Өөр нэг гайхамшигтай санаа бол шинэ жилийн сүлд модоо 2016 оны бэлгэдэлээр чимэх. Ирэх жилд элбэг баян байхыг бэлгэдэж сүлд модоо “мөнгөөр” бас чимээрэй. Гэхдээ алт мөнгөн өнгөтэй зоосон мөнгийг сүлд модны чимэглэл шиг зүүх нь илүү. Орон орны мөнгөн тэмдэгтийг модныхоо дэргэд хэцнээс өлгөж бас болно. Оюутны буюу хамгийн хямд төсөр чимэглэл бол хуучин компанкт дискүүдээр чимэглэж болно. Тэгээд аятайхан гэрэл чиглүүлээд өгвөл өрөө тасалгааг чинь яг л диско болгоно.
Бас гоёмсог цаастай чихэр, шоколад, өнгө өнгийн самар, амттан гоё харагдана шүү дээ.
2.Бүүр гоё санаа
Саяхан хуримаа хийсэн залуу хосуудад зайлшгүй гацуур авах шаардлага байхгүй байж мэднэ. Гэрийн эд хогшил гээд өчнөөн мөнгө зарлагадчихаад байхад, дор хаяж 100 мянгаар гацуур худалдаж авах сэхээ байна гэж үү? Гэхдээ л ээж аавынхаа энгэрээс саяхан гарсан энхрий бяцхан бүсгүй чамд гэртээ гацуур засах хүсэл байгааг мэдэж байна. Тэгвэл ханан дээрээ саа юм уу, цагаан утсаар гацуурын хэлбэр үүсгээд, дээр нь тоглоомнууд өлгөөрэй. Эсвэл модны мөчир, шохой гээд юугаар л бол юугаар гацуур урлаж болно.
3. “Хөөрхөнийгөө” гангалчих
Тэжээвэр амьтандаа бяцхан буга, эсвэл сантагийн малгай хийж өмсгөөрэй. Өхөөрдөм муурын зулзагаа цасан охин болгосон ч яадгийм. Сааны өөдөс, хуучин обруж, улаан даавуу байхад л тэжээвэр амьтны өмсгөл амархаан хийчихэж болно. Ямар нэг өмсгөл хийдэггүй юмаа гэхэд тэжээвэр амьтныхаа хүзүү, их бие, дөрвөн хөлнийх нь шагайг өнгө өнгийн саагаар чимэглэж болох юм. Хүсвэл жижигхэн ноосон цамц нэхэж өмсүүлээрэй.
4.Маш хямдхан аргаар шинэ жилийн гэрэлтүүлэг хий
Шинэ жилийн ид шидийн мэт уур амьсгалтай лаанууд маш гоё зохицоно. Лаагаар гэрээ чимэглэх олон арга бий. Том амсартай шилэн дотор ёроолоор нь давсаар хөрс хийж байгаад лаагаа суурилуулж, орой бүр асаах арга байна. Ханан дээрээ лааны суурь суурилуулах юм уу, жижиг шилнүүдийг тогтоож хонгилдоо дэнлүүн зам үүсгэж болно. Лаанаас гадна анивчдаг гэрлээр гэрийнхээ ханыг тойруулж чимэглэж болно. Арай илүү сүр нэмэхийг хүсвэл цаасан аяга авч ёроолынх нь хоёр талд цоолоод түүгээр нь гэрлээ оруулж тэрүүхэнд нь нааж бэхлээд, нөгөө талаар нь гаргах маягаар гинжин хэлхээ үүсгэж хана юм уу хаалгаа хүрээлээрэй.
5. Том улаан бантик
Том улаан бантик! Гацуураа зөвхөн улаан бантик, улаан тууз, улаан өнгөтэй тоглоомуудаар л чимчих. Цэцгийн баглаа боосон улаан тууз, улаан ханбан материалаар том жижиг янз бүрийн хэмжээтэй хийж болно, улаан өнгөтэй цаасан туузаар ч хийж болно. Хийсэн бантикаараа баярын сүлд модоо чим, цонхон дээрээ наа, хананаасаа өлгө, цэцгийн ваар, номнуудаа ороож ч бас болно. Бүх зүйл шинэхэн бэлэг мэт харагдана шүү дээ. Аан бас бяцхан охинтойгоо хослоод үсний хавчаарандаа тогтоогоод үзээрэй. Нээрээ ягаан өнгөнд илүү дуртай бол ягаанаар ч хийж болно шүү дээ.