Өвөрмонголын Шилийн гол аймгийн Баруун Үзэмчин хошуунд болсон “Чингис хаан-2016” олон улсын дугуйн тэмцээн энэ сарын 3-ны өпөр болж өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй болон эмэгтэйчүүдийн холын зайн уралдаанд Монголын дугуйчин Ж.Сайнбаяр, Т.Энхжаргал нар түрүүлсэн байна. 19 настай Ж.Сайнбаяр эрэгтэйчүүдийн уралдаанд 6 цаг 33 мин 54 сек-ийн амжилт гаргасан бол эмэгтэйчүүдийн уралдаанд Т.Энхжаргал 7 цаг 23 мин 15 сек-ийн амжилтаар нэгдүгээр байрт шалгарчээ. Энэ оны уралдаанд Хятад, Монгол, Орос, Герман, Филиппин зэрэг орнуудын 600 гаруй тамирчин оролцсон байна.