Дуучин Т. Дэлгэрмөрөн аялан тоглолтоор явж байгаад эхнэртэй нь усны дусал шиг адилхан бүсгүйтэй таарчээ. Энэ талаар дуучин өөрийн цахим хуудастаа бичсэн байна. Тэрбээр бичихдээ "Хүний зургийг зөвшөөрөлгүй хэн нэгэнтэй зүйрлэж тавьсныг минь уучлаарай дүү минь. Ахыгаа ойлгоно биз. Надад ёстой яг түүн шиг шоу амьдаараа мэдрэгдлээдээ ккк. Би өчигдөр Лондонгийн Монголчуудын наадам дээр явж байгаад нэгэн бүсгүйг хараад зог тусан шоконд орсон юм. Тэр бүсгүй түүнтэй минь миний нүдээр дэндүү адилхан байлаа. Гайхах, айх хоёр давхардаж өөрийгөө мэдрэлгүй өөдөөс нь явж очоод зургаа татуулахыг хүссэн юм би. Тэр өдөртөө бодлоос гарахгүй тэр чигтэй тоглолтоо хийж яагаад ч юм аймар баяртайгаар түүнийгээ дурсаж хоолойгоо сөөтөл сонсоосой гэсэндээ үхтлээ ориллоо. Сонссон л байгаасай. Андуудаа адилхан байгаа биз. Чамайгаа санах юм байна шдээ арга үгүйдээ ингэж зураг энэ тэрийг нь өөрийгөө саатуулах вэ дээ хайр минь амь минь. Заа гэхдээ ах дүүсээ сайхнаар бүгдийг бодож байгаарай. Сайхныг хэлдэг уруултай, Гоёыг хардаг нүдтэй хэмээн тэр минь хэлж үлдээсэн юм" гэжээ.
Дуучин Т.Дэлгэрмөрөн: Тэр бүсгүй түүнтэй минь дэндүү адилхан байлаа
2016-07-05 13:35:00